ХКН-ын XIX их хурал Бээжинд нээгдлээ
18-нд Бээжин хотноо ХКН-ын XIX их хурал нээгдэж, Ши Жиньпин дарга ХКН-ын XVIII сонгуулийн төв хорооны нэрийн өмнөөс ажлын тайлан хийлээ. Тэрээр анхны зорилгоо марталгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлан, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах шийдвэрт тэмцэл хийж, орчин үеийн социалист улс орон байгуулах шинэ аянаа эхлүүлэхийг намын нийт гишүүдэд шаардсан байна.
Ши Жиньпин ХКН-ын 89 сая гаруй гишүүдээс сонгогдсон XIX их хурлын 2300 гаруй төлөөлөгчид хандан хэлэхдээ: ХКН-ын гол зорилго бол ард түмэнд аз жаргал эдлүүлэх, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалтыг биелүүлэх явдал юм. Урт хугацааны хүчин чармайлтаар Хятадын онцлогтой социализм шинэ цаг үед орлоо. Энэ нь мөн Хятадын хөгжлийн түүхэн шинэ чиг хандлага юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх нь шинэ цаг үе дэх ХКН-ын түүхэн үүрэг мөн. Үүний төлөө ХКН, Хятадын ард түмэн ХКН-ын XVIII хурлаас хойш гаргасан шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлал үндсэн чиг шугамыг баримтлан тасралтгүй хөгжүүлж, 2020 он гэхэд чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, 2035 он гэхэд социалист орчин үеийн бүтээн байгуулалтыг үндсэнд нь биелүүлж, энэ зууны дунд үеэр Хятад улсыг баян чинээлэг, хүчирхэг, соёл иргэншилтэй, эвсэг зохицонгуй орчин үеийн социалист, хүчирхэг орон болгон бүтээн байгуулна гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ: ХКН хүн төрөлхтний шинэ хувь нэмрийг хэзээд өөрийн үүрэг хариуцлага болгож, энх тайван хөгжлийн замаар замнахыг баримтлан, олон орны ард түмэн сэтгэл нэгдэн хүчлэн чармайж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг уриалж ирсэн. Хятад улс нээлттэй бодлогоор улс орноо бүтээн байгуулахыг баримталж, хамтдаа зөвшилцөн хамтдаа байгуулж, хамтдаа үр ашиг хүртэх дэлхийн засаглалын үзлээр хариуцлагатай их гүрний үүрэг хариуцлагаа үргэлжлэн биелүүлж, дэлхийн засаглалын системийн өөрчлөлт байгуулалтад идэвхтэй оролцон, Хятадын оюун ухаан, хүчин чадлыг тасралтгүй дэвшүүлсээр ирсэн юм гэжээ.
Долоо хоног хуралдах ХКН-ын XIX их хурал ХКН-ын XVIII сонгуулийн төв хорооны ажлын тайлан, Сахилга бат шалгах хорооны дэвшүүлсэн ажлын тайланг хянан хэлэлцэхээс гадна, "ХКН-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл"-ийн тухай хянан хэлэлцэж, ХКН-ын шинэ төв хороо, Сахилга бат шалгах хороог сонгох юм.