Шинэ цаг ирэнд орсон Хятад улс дэлхий дахинд шинэ хувь нэмэр оруулах болно

2017-10-23 17:53:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

 

Шинэ цаг ирэнд  орсон Хятад улс дэлхий дахинд шинэ хувь нэмэр оруулах болно

Хятад улсын дарга Ши Жиньпин ХКН-ын  XIX их  хуралд хийсэн тайландаа, Хятадын онцлогтой социализм шинэ цаг ирэнд орлоо, энэ  бол Хятадын хөгжлийн шинэ түүхэн байршил байгаа юм. Түүхэн шинэ өндөрлөгөөс,  Хятадын ирээдүй хэрхэн дэлхий дахинд үр нөлөө үзүүлэх бол ?  

Шинэ цаг ирэнд  орсон Хятад улс дэлхий дахинд шинэ хувь нэмэр оруулах болно

Энэ оны 8-р сард, Францын зах зээлийн зөвлөх байгууллага  Ipsos, Хятад, АНУ, Их Британи, Япон зэрэг 26 орны иргэдийн дунд явуулсан санал  асуулгын дүнгээс үзэхэд, хятадууд 87 хувийн иргэд улс орныхоо ирээдүйн хөгжилд  өөдрөг байр суурь авч санал асуулгын дүнд тэргүүн байранд жагсжээ. Үүнийг  гадаадын хэвлэлийнхэн өдөр ирэх тусмаа өөрчлөгдөж буй дэлхийн хөгжилд “эерэг эрч  хүч” олголоо гэж үзсэн байна. 

 

Шинэ цаг ирэнд  орсон Хятад улс дэлхий дахинд шинэ хувь нэмэр оруулах болно

Оросын  ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн захирал Сергей Лузянины үзэж байгаагаар, Хятад  улс инновацийн эдийн засгийн хөгжил, олон улсын хамтын ажиллагаа зэрэг салбарт  асар их амжилт гаргаж, Хятадын онцлогтой социалист хэв загвар үр өгөөж  хүртээснээр, ХКН-ын XIX их хурлын дурдсан  стратегийн байршуулалт, төлөвлөгөө нь бусад орнуудад чухал үлгэр жишээ үзүүлсэн  юм гэжээ. Тэрээр: 

Хятадын хэв загварын амжилт нь өөрийн орны хурдтай  хөгжлийг ахиулах төдийгүй бусад улс орон, ард түмэнд эдийн засгийн орчин үеийн  болохыг биелүүлэхэд чухал үлгэр жишээ, туршлага хангасан байна  гэжээ.

Шинэ цаг ирэнд  орсон Хятад улс дэлхий дахинд шинэ хувь нэмэр оруулах болно

Дэлхийд хамгийн том улс төрийн нам болох ХКН-ын XIX-р их хурлын  тайланд: “ХКН бол Хятадын ард түмний аз жаргалын төлөө зүтгэж буй нам бөгөөд хүн  төрөлхтний дэвшлийн ажил үйлсийн төлөө тэмцэж буй нам юм.” гэж онцолжээ. Лаосаас  Хятад улсад суугаа элчин сайд хатагтай Вандее Боуттхасавон үүнийг маш сайшааж  байгаагаа илэрхийллээ.

Шинэ цаг ирэнд  орсон Хятад улс дэлхий дахинд шинэ хувь нэмэр оруулах болно

Тэрээр : “90 гаруй жилийн турш ХКН байгуулагдсанаасаа өргөжин хөгжиж,  Хятад улсыг хатуу бэрхшээлтэй өдөр хоногийг даван туулуулж, өнөөдрийн цэцэглэн  хөгжсөн, амар тогтуун хөгжлийн замд оруулсан юм. ХКН бол энх тайванд хайртай,  хөгжлийг чухалчилж, хамтран ажиллаж, хамтдаа ялалтад хүрэхийг санаачилсан улс  төрийн нам юм. Бие даасан энхийн гадаад харилцааны бодлогыг хэрэгжүүлж, дэлхий  дахины энхийн хөгжилд хувь нэмрээ оруулсан юм. Хятадын хөгжил бүс нутгийн болон  дэлхийн энх тайван, хөгжил, тогтвортой байдлаас салшгүй гэж ХКН онцолдог. ХКН-ын  удирдан дагуулсан Хятадын хөгжлийн замнал нь Лаос зэргийн дэлхийн олон орны  хөгжилд ашигтай туршлагыг дэвшүүлсэн юм. ” гэжээ.

Одоо дэлхийн дахинд тулгарч буй худалдааны ивээх үзэл, даяаршлын  эсрэг, популизмын үзэл суртлын өрсөлдөөн сорилттой холбогдуулан, ХКН-ын XIX их  хуралд хамтаар зөвшилцөн, хамтаар бүтээн байгуулж, хамтаар хүртээмж олох хэмээх  дэлхий дахины засаглалын үзэл ойлголтыг дахин нотолж, улсын хаалгаа нээж бүтээн  байгуулах, дэлхийн түншлэлийн харилцааг идэвхтэй хөгжүүлж, хүн төрөлхтний хувь  заяаны хамтын цогцыг байгуулах гадаад бодлогыг дэвшүүлсэн байна. Австралийн Шинэ  Уэльсийн их сургуулийн захирлын туслах Лаурие Пеарсей: Хятадын хүчин дэлхийн  орнуудыг даяаршлын хөгжлийн үйл явцад оролцуулна гэжээ.

Шинэ цаг ирэнд  орсон Хятад улс дэлхий дахинд шинэ хувь нэмэр оруулах болно

"Хятад улс дэлхийн засаглалд идэвхтэй оролцох болно хэмээн Ши Жиньпин  тайландаа дурдсан юм, өнөө Хятадын удирдагч өөрийн орны эдийн засаг, улс төрийн  хандшыг дурдахад л хүрвэл, дэлхийгээрээ чих тавин сонсоцгоодгийг бид мэднэ.  Хятад улс олон улсын үй хэргийн явц дахь үг хэлэх эрхээ нэмэгдүүлж, дэлхийн  засаглалд чухал үүрэг роль гүйцэтгэж байна."
Энэтхэгийн Нехру их сургуулийн  Хятадын асуудлаарх мэргэжилтэн B.R. Deepak хэлэхдээ, ХКН-ын 19-р их хурал  Хятадын хойшдын хөгжлийн зураг төслийг төлөвлөсний зэрэгцээ эдгээр зорилтыг  биелүүлэх бодит арга стратегийг боловсруулсан байна. Хятад улс цаашид цэцэглэн  хүчирхэгжвэл, дэлхийн олон орон ашиг хүртэх болно гэжээ.

Шинэ цаг ирэнд  орсон Хятад улс дэлхий дахинд шинэ хувь нэмэр оруулах болно

"Хятад улс эдгээр зорилтоо биелүүлэх явцад  зөвхөн өөртөө хөгжих төдийгүй бас эргэн тойрны орон, тус бүс нутаг болон  дэлхийгээрээ ашиг хүртэх болно. Хятадын өнөөгийн хөгжил дэлхийн эдийн засгийн  системийн эрүүл эргэлтэд маш их хувь нэмэр оруулав, Хятадын хөгжил тасралтгүй  урагш ахихын хэрээр, иймэрхүү хувь нэмэр улмаас улам чухалчлагдах  болно."

Их уншсан

холбоотой мэдээ