"Гуравдагч туйл"-аас Хөх шилийн найрал хөгжим сонсогдоно

2017-09-06 15:43:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХӨТ: Та Хөх шилийн дуу авиаг сонсож байсан уу. Дэлхийн гурав дахь туйлд салхи шуугьж, цас мөс хайлж, хулгайн анчдын буун дуу нижигнэж байсан билээ. Харин одоо түвд бөхөн майлах, зэрлэг сарлаг давхих, канба эрийн дуулах сонсогдож байна. 8-р сарын 29-нд Хөх шилд хиймэл дагуулын интернет ашиглалтад орж, Хөх шилийн дууг дэлхий дахинд цуурайтуулах боллоо. ХОУР-гийн сэтгүүлчид та бүхэнд “Хөх шилийн найрал хөгжим” -ийг хүргэж байна.

"Гуравдагч туйл"-аас Хөх шилийн найрал хөгжим сонсогдоно

 
/Хөх шил-Бичлэг 1-Хүүхдийн дууг фонлоод/
 
ХӨТ: Хөхнуур Түвдийн өндөрлөг дэх Хөх шил нутгийн эрс тэс уур амьсгал, байгалийн хатуу бэрх нөхцөл нь хүн амьдран суухад таагүй боловч ан амьтны жаргалын орон билээ. Зөвхөн Хятад улсад байдаг түвд бөхөнг “Хөх шилийн омогшил” хэмээн нэрлэж, “устаж болзошгүй зэрлэг амьтан, ургамлын олон улсын худалдааны конвенц”-д зааснаар түвд бөхөнгийн эд эрхтэнг худалдахыг хатуу хориглосон юм.
 
ХӨТ: БНХАУ-ын ШУА-ийн Чэндүгийн Биологийн хүрээлэнгийн захирал Жао Шиньчюань: Түвд бөхөн хүйтэнд тэсвэртэй, сийрэг агаарт зохицсон, өндөрлөгийн нөхцөлд биологийн хувьслыг судлах, өндөрлөгийн экологийг тэнцвэртэй байлгахад маш чухал ач холбогдолтой амьтан юм гэжээ.
 
/Хөхшил-Бичлэг 2- Жао Шиньчюань-Хятад хэлээр-Эрэгтэй/
 

“Өндөрлөг газар зэрлэг амьтны нөхөн үржих тоо маш бага байдаг. Түвд бөхөн чухам ийм л газар амьдардаг. Энд өвөл маш урт, хэдэн сарын турш үргэлжилнэ. Зуны улирал дэндүү богино, бөхөнгийн амьдралын өвөрмөц онцлог, өндөрлөгийн хүйтэн орчинд дасах зохицох чанар нь хорвоод хосгүй юм. Хөх шилийг хамгаалахын гол зорилго нь биологийн олон талт чанарыг хамгаалж, шинжлэх ухаанч судалгааны аргаар хүйтэн орчинд зохицох генийг хайж байгаа явдал юм.”

"Гуравдагч туйл"-аас Хөх шилийн найрал хөгжим сонсогдоно

 
ХӨТ: Хөх шилд Түвд бөхөнгийн зураг дардаг фото зурагчин Гү Ин: Түвд бөхөн хол нүүдэг, цугтаа төллөдөг, хүнд хэцүү нөхцөлд амьдардаг хэмээн ярьж байлаа. Одоо түүний ярихыг сонсоно уу.
 
/Хөхшил-Бичлэг 3- Гү Ин-Хятад хэлээр-Эмэгтэй/
 

“Сэргэлэн хөөрхөн амьтан. Эргэлдэж тойрсоор байж төллөдөг. Бөхөнгийн нялх төл эхлээд хөл дээрээ зогсож чадахгүй, эхийнхээ уураг сүүг амлаж, эх нь түүнийг дэмнэн босгодог. Бөхөнгийн төл тэнцэж ядан байж арай гэж хөл дээрээ тогтоод алхаж сурдаг. Хараад байхад уярмаар байдаг.”

"Гуравдагч туйл"-аас Хөх шилийн найрал хөгжим сонсогдоно

 
/Хөхшил-Бичлэг 4-Салхины шуугих чимээ /
 
ХӨТ: ХХ зууны сүүлчээр зэрлэг ан амьтны арьс ноосон бүтээгдэхүүн олон улсын зах зээлд борлуулалт сайтай болохын хэрээр Хөх шилийн зэрлэг амьтныг хулгайгаар агнах явдал нэмэгджээ. Түвд бөхөнгийн тоо толгой нэгэн үе 200 мянгаас 20 мянга ч хүрэхгүй болж, онгон дагшин Хөх шилийг улаан цусаар бялтаж, тунгалаг нуурын усанд Түвд бөхөнгийн яс хаягдаж, нутгийн хүмүүсийн сэтгэлийг шаналгаж байв. Тун удалгүй Хөх шилд олон хамгаалагчид орж, одоо нэлээд боловсронгуй хамгааллын тогтолцоотой болсон юм.
 
ХӨТ: Хөх шилийн дархан цаазат бүсийн удирдах газрын суртал ухуулгын хэлтсийн ажилтан Ашдаваадулма ингэж ярьсан юм.
 
/Хөхшил-Бичлэг 5- Ашдаваадулма-Хятад хэлээр-Эмэгтэй /
 
“Энэ дархан цаазат бүсэд Күньлүнь уулын амны Бүдүнчюнь, Сонаньдаже, Үдаолян, Түөтүө голын хамгаалалтын цэг, төвийн бүсийн Жунай нуурын хамгаалалтын цэг зэрэг нийт таван хамгаалалтын газар байдаг. Үүнээс Сонаньдаже хамгаалалтын цэгийг байгаль хамгаалагч Сонаньдажейн нэрээр нэрлэсэн юм. Жунай нуурын хамгаалалтын цэг бол Хөх шил дэх улирлын чанартай түр хамгаалалтын цэг, жил бүрийн 5-р сарын аравдаас 8-р сарын аравдын хооронд Түвд бөхөн нүүн шилжих, буцаж ирэх үед нь хамгаалдаг юм.”
 
ХӨТ: Жил бүрийн 5, 6-р сард түвд бөхөнгийн сүрэг зүг зүгээс Хөх шилийн Жунай нуурын хөвөөнд ирж төллөдөг. Түвд бөхөнгийн төлийн 30 хувь нь л амьдрах чадвартай байдаг. Далайн түвшнээс 4479 метр өндөрт байрлах Сонаньдаже хамгаалалтын цэгт зэрлэг амьтныг аврах төв бий. Тэндхийн ажилтнууд олж авчирсан бөхөнгийн төлөө угжиж тэжээн, эх байгальд бие даан амьдрахад дасгах бэлтгэл хийж, том болохоор нь эргүүлж тавьдаг.
 
/Хөхшил-Бичлэг 6-Бөхөн угжих чимээ /
 
ХӨТ: 2006 оноос хойш Хөх шилд ангийн буун дуу сонсогдохоо больж, Түвд бөхөнг авран хамгаалж, өсгөснөөр, Хөх шилийн дархан цаазат бүс болон түүний эргэн тойрны нутаг 60 мянга гаруй бөхөнтэй боллоо. Хөх шилийн ойн цагдаа Жань Жянлүн: Би Хөх шилд 20 жил ажилласан. Бөхөн тэр бүр харагдаггүй байсан чинь одоо өдөр болгон таардаг болсон гэжээ.
 
/Хөхшил-Бичлэг 7- Жань Жянлүн-Хятад хэлээр-Эрэгтэй/
 
“Урьд ид агнаж байхад замын хажуугаар түвд бөхөн харагддагүй байлаа. Одоо өдөр болгон тааралдаж байна. Өглөө сэрээд майхнаасаа гадагш харахад, ялангуяа Жунай нуурын хөвөөнд маш олон бөхөн байдаг. Ёстой гоё, гэр бүлийнхэнтэйгээ уулзсан мэт дотно санагддаг.”
 
ХӨТ: Саяхан дэлхийн өвийн 41 дэх хурлаар Хөх шилийг “Дэлхийн өвийн жагсаалт”-ад бүртгэж авсан юм. Хиймэл дагуулын алсын удирдлага зэрэг шинэ технологи ашиглаж, Хөх шилийн бөхөнг хамгаалах ажил шинэ үе шатанд орлоо. 8-р сарын 29-нд Хөх шилд хиймэл дагуулын интернет ашиглалтад орж, Хөх шилийн онгон зэрлэг байгалийн дуу авиаг дэлхий дахинд дуулгах боломж нээгдэж байна.
 
Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ