Өнгөрсөн таван жилийн өөрчлөлт, амжилт

2017-10-11 15:52:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өнгөрсөн таван жилийн  өөрчлөлт, амжилт

Хайшигийн Монгол, Түвд үндэстний өөртөө засах жөү  Хятадын Хөхнуур  мужийн баруун хэсэгт байдаг. ХКН-ын 18-р бүгд хурлаас хойш, Хайши жөүд амьдарч  буй 30 гаруй үндэстэний ард иргэд өдөр бүр шинэчлэгдэж буй өөрчлөлтийг нүдээр  үзсэн юм. Малчид нүүдлийн амьдралаа орхин хот руу нүүж, орон сууцанд амьдрах  болсон байна. Харин цас мөсөнд хучигдсан Тагтан уулын хормойд амьдарч буй түвд  малчдад гэр бүлээ төдийгүй хүн төрөлхтний “их гэр бүл”-ийг хамгаалах асар том  өөрчлөлт гарсан байна.

Өнгөрсөн таван жилийн  өөрчлөлт, амжилт

Торгон гэр хороолол бол Хайши жөүгийн “малчид хотын оршин суугч болж,  монгол гэрийг барилга болгон өөрчлөх” малчдын нүүдлийн амьдралыг суурьшуулах  төрийн бодлогын нэг жишээ юм. Дэлхийн хотын 4 суурин, мал аж ахуй эрхлэх 13  тосгоны 3500 гаруй малчдад шинэ хөдөө тосгоны шинэ гэр хороолол барьж өгсөн  байна. Дэлхийн хотын Шюжи гацааны хяналтын нарийн бичгийн дарга Бүрэнцогт:  Нүүдэлчин малчдыг суурьшуулах төрийн бодлого “хотод амьдарч, хөдөө ажиллах” шинэ  хэлбэрийн амьдралын хэвшлийг бий болгосон хэмээн ярьж байлаа.

Өнгөрсөн таван жилийн  өөрчлөлт, амжилт

Тэд хэдийгээр хотод амьдарч байгаа ч гэсэн мал маллах, өвөлжөө  хаваржаа гэж дөрвөн улирлаар ээлжлэн нүүдэг амьдралаа хадгалж, байгалийн  экологийг хамгаалж байна. Энд хахир өвлийн улирал урт, цаг агаарын талаар хэцүү  бэрх, хотод амьдрах нь боловсрол, эм эмнэлгийн асуудлыг шийдвэрлэсэн гэжээ.  

Өнгөрсөн таван жилийн  өөрчлөлт, амжилт


Хөдөө талаас хотод орж  амьдрах болсон нь малчдын амьдралд дөхөм болсон байна. Гэвч малчид мөн л монгол  соёл, зан заншлаа хэвээр хадгалсаар байна. Бүрэнцогт: Торгон хороолол бол хөдөө  нутагт урт хугацаагаар амьдарч байсан малчдыг хотын амьдралд идээшүүлэхийн төлөө  байгууслан хороолол юм гэжээ.  

Өнгөрсөн таван жилийн  өөрчлөлт, амжилт

Өнгөрсөн таван жилийн  өөрчлөлт, амжилт

Малчид хөдөө  нутгаас хот орж, монгол гэрт амьдарч байснаа байшинд амьдрах болсон нь Хайши  жөүгийн Голмод хотын Тангул суурингийн Хөх мөрний эх тосгоны иргэдийн хувьд  иймэрхүү өөрчлөлт нь байгалийн хэврэг орчноос нүүж, хотод амьдрах болсныг  харуулж байна. Тангул суурингийн намын хорооны нарийн бичгийн дарга Жао Шөюань:  Далайн төвшнөөс дээш 4700 метр өндөрт байдаг тосгоноос 2800 метрт байдаг хотод  амьдрах болсноор тосгоны ард иргэдэд амар болсон шиг санадаг. Ард олон өндөр,  хүйтэн газраас хоттой ойр газар нүүн ирж суурьшсан нь зам харилцаа, эм эмнэлэг,  ажил олголт, боловсрол эзэмших зэрэг талаар ихээхэн дөхөм болсон байна. Энэ бол  бодит үр ашиг юм. Далайн түвшнээс дээш 4700 метр өндөр бүсээс 2800 метрт байгаа  хотод амьдрах нь хүмүүсийн амьдралд улам зохистой болж, настайчууд хүүхэд  багачуудын эмчилгээний асуудлыг зохицуулсан гэжээ.

Өнгөрсөн таван жилийн  өөрчлөлт, амжилт

Урьд тосгоны  ардууд гурван мөрний эх авсан байгалийн дархан цаазтай бүсэд амьдарч, майханд  сууж, газар хэвтэж, тосон дэн барьж байсан. Одоо экологийн орчинг хамгаалах улс  орны уриалгын дагуу Хөх мөрний эх авсан тосгоноос бүгд нүүж, байшинд амьдрах  болсноор гэр ахуйн цахилгаан хэрэгсэлтэй болсон. Иймэрхүү өөрчлөлт нь тосгоны  ард иргэдийн аз жаргалтай амьдрах нөхцөлийг сайтар бүрдүүлж, мөн байгаль  хамгаалсан гэж Жао Шө-Юань хэлсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ