ШХАБ "Нэг бүс нэг зам"-ыг хамтдаа бүтээн байгуулна

2018-06-08 16:17:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн XVIII хурал Хятадын Чиндао хотноо удалгүй болох гэж байна. ШХАБ бол 8 гишүүн, 4 ажиглагч орон бүхий Евро-Азийн эх газрыг сундалсан бүс нутгийн шинжтэй хамтын ажиллагааны байгууллагын бөгөөд нутаг дэвсгэрийн дийлэнх нь эртний торгоны зам дагуу байдаг юм. Энэ нь "Нэг бүс нэг зам"-ын санаачилгыг анх дэвшүүлсэн цагаас ШХАБ-тай салшгүй холбоотойн илрэл билээ.

Харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэх зарчимтай, хамтдаа хөгжих зорилготой ШХАБ-ын гишүүн орнууд өнгөрсөн 17 жилд олон салбарын хамтын ажиллагаагаа ахиулж ирлээ. Одоо гишүүн орнууд харилцан худалдааны чухал түнш болоод байгаа юм.

Хятадын Ардын их сургуулийн банк санхүүгийн Чунян хүрээлэнгийн судлаач хатагтай Лю Ин: Хятад улсын дэвшүүлсэн "Нэг бүс нэг зам" санаачилга ШХАБ-ын гол бүс байгуулах, хөгжлийн зорилт зэрэгтэй нягт уялдаатай тул "Нэг бүс нэг зам" санаачилгыг ашиглан, сүүлийн жилүүдэд ШХАБ-ын гишүүн орнууд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа эрчимжүүллээ. Энэ нь талууд давуу талаараа харилцан нөхөж, харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэхэд тустай юм гэжээ. Тэрээр хэлэхдээ:

“ШХАБ-ын 8 гишүүн, ажиглагч 4 орон Евро-Азийн төв хэсэгт, мөн “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын чухал бүсэд байдаг. “Нэг бүс нэг зам”-ын эдийн засгийн 6 том хонгил бүгд ШХАБ-ын гишүүн буюу ажиглагч орон, эсвэл хэлэлцээний түнш орноор дайран өнгөрдөг. “Нэг бүс нэг зам” болон ШХАБ-ын бүтээн байгуулалт эцсийн бүлэгт нэг л зорилготой. Аль аль нь хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахын төлөө юм” гэжээ. 

2013 оны 9-р сард Казахстанд, Хятад улсын дарга Ши Жиньпин “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийг хамтдаа байгуулах санаачилгыг анх удаа дэвшүүлсэн бөгөөд энэ санаачилгыг ШХАБ-ын холбогдох бүс нутагт 5 жил туршин хэрэгжүүлж, Хятад болон гишүүн орнуудын хөгжлийн стратегийг сайтар холбожээ. БНКУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Шахрат Нурышев хэлсэн үгэндээ: Казахстан улс “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг дэмжиж, идэвхтэй оролцож байна гэжээ. Тэрээр:

“Казахстан улс Хятадын талтай хамтран “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийн бүтээн байгуулалт, “Гэрэлт замнал” төлөвлөгөөг холбох төсөл боловсруулсан. Одоо холбогдох ажил урагштай ахиж байна. “Нэг бүс нэг зам” санаачилга дэвшүүлсний 5 жилийн ойг тохиолдуулж, Казахстаны тал энэ оны 7-р сард Алма-Атад зохиох “Торгоны зам дагуу хотуудын засаг дарга нарын чуулга уулзалт” зэрэг багц арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Мөн “нэг бүс нэг зам” санаачилгын хэрэгжилтийг ахиулж, хамтын ажиллагааны шинэ төслүүдийг хэрэгжүүлж эхлэхийн тулд бид 9-р сард Казахстанд эдийн засаг, худалдааны форум хийнэ” гэжээ.

ШХАБ-ын ажиглагч асан Пакистан улс 2017 онд албан ёсоор гишүүн орон болсон билээ. Тус улсын Олон улсын стратеги судлалын төвийн гүйцэтгэх захирал Халид Таймур Акрамийн үзэж буйгаар: ШХАБ болон “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад оролцох нь Пакистаны хувьд маш чухал ач холбогдолтой юм байна. Тэрээр хэлэхдээ:

“Эдийн засгийн даяарчлал, бүсчилсэн уялдаа, хамтын ажиллагаа нь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг ахиулах асар их нөөцтэй. Хятад улс Нэг бүс нэг зам санаачилга гаргасан нь дэлхийн энх тайван, хамтын ажиллагаа, мөн хамтын хөгжлийг ахиулахын төлөө юм. Иймэрхүү хамтын ажиллагааны хэв загвар нь уужуу, ил тод, нээлттэй, дэлхийн энх тайван, хөгжлийг эерэг эрч хүчээр сэлбэдэг гэдэгт ШХАБ итгэж байна гэжээ.

ШХАБ-ын ажиглагч улс Иранаас Хятадад суугаа элчин сайд асан, Тегеран дахь Хятадын Худалдааны нийгэмлэгийн төслийн зөвлөх, ноён Ферредон Вардинежад: ШХАБ, Нэг бүс нэг зам санаачилга шинэ тулгар хөгжиж буй Ази тивийг хөгжлийн хөдөлгөгч хүчээр хангах болно гэжээ.

Шинээр хөгжиж буй Ази тив эдийн засаг, соёл, аюулгүй байдал, улс төр зэрэг олон талаар ихээхэн хөгжих боломжтой бөгөөд энэ хоёр санаачилга харилцан уялдаатай. Холбогдох орнууд ШХАБ-ын хүрээнд эдийн засаг, аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа ахиулж, “Нэг бүс нэг зам” төслийн дэмжлэгээр дэд бүтцийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж болох юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ