Хятадын Ардын УТЗЗ-ийн хурал гэж юу вэ?
Хятадын Ардын УТЗЗ-ийн хурал бол ХКН-аар удирдуулсан олон намын хамтын ажиллагааны улс төрөөр зөвшилцөх чухал байгууллага юм. Түүний гол үүрэг бол улс төрөөр зөвшилцөх, ардчиллаар хяналт тавих, улс төрд оролцож, улс төрөөр хэлэлцэх явдал юм. Хятадын Ардын УТЗЗ-ийн хуралд Бүх Хятадын хороо, орон нутгийн хороо гэж бий. Бүх Хятадын хороо, орон нутгийн хорооны нэг удаагийн сонгуулийн үүрэгт ажлын хугацаа 5 жил байдаг. Бүх Хятадын УТЗЗ-ийн бүгд хурлыг жил бүрийн 3-р сард хийдэг бөгөөд хурлын хугацаа нь голдуу 11 хоног байдаг юм.
1949 оны 9-р сарын 21-30-нд, Хятадын Ардын УТЗЗ анхдугаар бүгд хурлаа хийсэн юм. ХКН, олон ардчилсан нам бүлэг, орон нутаг, ардын чөлөөлөх арми, үндэстний цөөнх, гадаадад суугаа Хятадын харьяат, шашны зүтгэлтэн зэрэг 46 байгууллагын төлөөлөл, онцгой урьсан төлөөлөгч нийт 662 хүн анхдугаар хуралд оролцсон байна.