Яавал УТЗЗ-ийн гишүүн болох вэ?
Хятадын Ардын УТЗЗ-ийн бүх Хятадын хороо ХКН, олон нам бүлэг, нам бус зүтгэлтэн, нийгэмлэг, үндэстний цөөнх, олон салбарын төлөөлөл, Хонконг, Макаогийнийн засаг захиргааны онцгой бүсийн иргэд, Тайванийн ахан дүүс болон эх орондоо буцаж ирсэн Хятадын харьяат нарын төлөөлөгч, мөн онцгой урьсан төлөөлөгчдөөс бүрддэг юм.
УТЗЗ-ийн гишүүн болохын тулд дараах нөхцөлийг бүрдүүлнэ. УТЗЗ-ийн гишүүн эх орноо хайрлаж, ХКН-ын удирдлагаар, социалист ажил үйлсийг хүрээлж, үндэсний нягтрал, улс орны нэгдлийг хамгаалж, үндсэн хууль, хууль дүрмийг сахиж, улсын нууцыг чанд хамгаалан, үндсэн хуулийг мөрдөж, хатуу сахилга баттай байх ёстой.
АТИХ-ын төлөөлөгчийг ардчиллаар сонгодгоос ялгаатай нь УТЗЗ-ийн гишүүнийг нэр дэвшүүлж сонгодог юм. УТЗЗ-ийн Бүх Хятадын хороогоор жишээ татвал, гишүүдийн нэрсийг олон нам бүлгийн төв хороо, нийгэмлэг, нам бус зүтгэлтэн, олон салбарын төлөөлөл зөвшилцөн нэр дэвшүүлж, дараа нь дахин зөвшилцөж, нэр дэвшүүлэх хүмүүсийг тогтоон, Хятадын Ардын УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны байнгын хорооноос зөвшилцлөөр баталсны дараа олон нийтэд танилцуулдаг юм.