Ардын төлөөлөгчдийн их хурал гэж юу вэ?
Ардын төлөөлөгчдийн их хурал АТИХбол Хятадын иргэний үндэсний эрхээ хэрэгжүүлэх байгууллага мөн. БХАТИХ бол Хятад улсын дээд эрхт байгууллага бөгөөдБайнгын хороо ньтүүнийэрх үүргийг хэрэгжүүлнэ. Орон нутагт бүх шатны АТИХ байх ба шяниас дээших шатны орон нутгийн АТИХ бүхэн байнгын хороотой байдаг. Бүх Хятадын ардын төлөөлөгчид, орон нутгийн ардын төлөөлөгчдийг ардчилсан сонгуулиар сонгодог юм.
БХАТИХ жилд нэг удаа, 3-р сард 11 хоног чуулах бөгөөд чуулганыг БХАТИХ-ын Байнгын хороо зохион байгуулдаг юм.
БХАТИХ хууль тогтоох, шийдвэр гаргах, албан тушаалд томилох, албан тушаалаас огцруулах, хяналт тавих зэрэг эрхтэй. Тухайлбал, үндсэн хуульд өөрчлөлт оруулах, үндсэн хууль тогтоомжийг боловсруулан засвар өөрчлөлт оруулах, улсын дарга, орлогч даргыг сонгох, Төрийн зөвлөл, яам хороодын гол гол удирдлагын нэр дэвшигчийг шийдэх, Төв хорооны цэргийн зөвлөлийн даргыг сонгох, Төв хорооны цэргийн зөвлөлийн бусад бүрэлдэхүүнийг тогтоох, Дээд шүүхийн дарга, ерөнхий прокурорыг сонгох зэрэг ажлыг хариуцдаг.
БХАТИХ мөн улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөг хянах батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавьж, улсын төсөв, төсвийн хэрэгжилтэд хяналт тавих, батлах эрхтэй. Засаг захиргааны бүсийн зохицуулалт, засаг захиргааны онцгой бүс байгуулах, түүний тогтолцоо зэргийг БХАТИХ эцэслэн шийддэг юм.