УТЗЗ-ийн гишүүн ямар ямар үүрэгтэй вэ?

2019-03-01 16:53:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн гишүүд голдуу улс төрөөр зөвлөлдөх, ардчиллаар хяналт тавих, төрийн үйл хэрэгт оролцох үүрэг гүйцэтгэдэг.

Улс төрөөр зөвлөлдөх гэдэг нь улс орны гол гол бодлого, чиг шугам,том арга хэмжээ, чухал асуудлаар бодлого тогтоохоос нь өмнө болон хэрэгжүүлэх явцад зөвшилцдөг. Улс төрөөр зөвлөлдөх гол хэлбэр нь хурал юм. УТЗЗ-ийн гишүүд хурлаар дамжуулж нам төрийн холбогдох салбартай асуудлыг авч хэлэлцэх журамтай.

Улс төрөөр зөвлөлдөх нь том бодлого, засгийн газрын ажлын тайлан, санхүүгийн төсөв, хуулийн төсөл, төрийн удирдагчид нэр дэвшигчийн асуудлаар зөвлөлдөх явдал юм.

Ардчилсан хяналт тавих нь хурал хийх, ажилтай танилцах, санал зөвлөгөө дэвшүүлэх, мэдүүлэг өгөх зэргээр нам, төрийн холбогдох салбарт санал шүүмжлэл, зөвлөгөө өгөх явдал мөн.

Төрийн үйл хэрэгт оролцох гэдэг нь судалгааны тайлан, төсөл, саналын төсөл буюу бусад хэлбэрээр ХКН, төрийн албан байгууллагад санал зөвлөгөө дэвшүүлэх явдал юм. Тухайлбал, олон ардчилсан нам бүлэг гишүүдээ томилон засгийн газрын болонхууль зүйн байгууллагад албан тушаал хариуцуулж, холбогдох ажилд оролцох, УТЗЗ-ийн гишүүд хэвлэл мэдээллээр санал бодлоо илэрхийлэх, янз бүрийн хэлэлцүүлэг зохиох зэрэг болно.

Их уншсан

холбоотой мэдээ