УТЗЗ амжилттай ажилласан байна
ХОУР-гийн мэдээ: 2-нд Бээжин хотноо УТЗЗ-ийн XIII сонгуулийн БХХ-ны II чуулган анхны хэвлэлийн бага хурлаа хийлгэжээ. Их хурлын хэвлэлийн төлөөлөгч Гүө Вэйминь: Ши Жиньпин даргаар төв болгосон намын төв хорооны хүчтэй удирдлагаар УТЗЗ ажлын шинэчлэлийг эрчтэй хийж, тогтолцооны бүтээн байгуулалт, урт хугацааны төлөвлөлтөө эрчимжүүлэн зөвшилцөл хийх тусгай байгууллагын үйлдлийг дайчлан санал санаачилга дэвшүүлж, улс орныхоо үйл хэрэгт оролцон, нийтлэг ойлголтыг нэмэгдүүлэх талаар хүч тавьж, амжилттай үр дүнд хүрсэн гэжээ.
Тэрээр: УТЗЗ-ийн Бүх Хятадын хороо ажил үүргээ биелүүлэх арга хэлбэрээ шинэчилж, гишүүдийн ажил үүргээ биелүүлэх хөдөлгөөнт индрийг ашиглан улс орныхоо үйл хэрэгт интернетээр оролцох, алсаас зөвшилцөх зэргээр орон зай, цаг хугацааны саадыг арилган гишүүд эрх үүргээ биелүүлэлснээр өргөн оролцоотой, чанартай, үр ашигтай болсон. Энэ оны хоёр чуулганы үеэр УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны гишүүд хөдөлгөөнт индэр дээр тусгай ярилцах групп байгуулж, УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны ажлын тайлан, санал санаачилгын талаар ярилцсан гэжээ.
Гишүүдийн ажил үүргээ биелүүлж буй тухай асуултад Гүө Вэйминь: УТЗЗ-ийн гишүүд бол ардын УТЗЗ-ийн ажил үүргээ биелүүлэх гол цогц мөн. УТЗЗ-ийн XIII сонгуулийн Бүх Хятадын хороо гишүүд ажил үүргээ биелүүлэхийг ихэд чухалчилж, шинэ арга барил, шинэ тогтоол баталсан. УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны Байнгын гишүүд жил бүр ажлаа бичгээр тайлагнаж, гишүүдийн дэвшүүлсэн санал санаачилгыг архивлаж байна. Үүний зэрэгцээ гишүүдийг курс дамжаанд хамруулж, тэдний жил бүр нэг удаа нэгдсэн журмаар суралцахыг баталгаажуулж байна гэжээ.