Хэлэлцээр байгуулах нь дэлхийн эдийн засагт ашигтай

2019-03-03 10:19:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад Америк харилцан ашигтай хэлэлцээр байгуулах нь дэлхийн эдийн засагт ашигтай

ХОУР-гийн мэдээ: 2-нд Бээжин хотноо УТЗЗ-ийн XIII сонгуулийн БХХ-ны II чуулган анхны хэвлэлийн бага хурлаа хийлгэлээ. Их хурлын хэвлэлийн төлөөлөгч Гүө Вэйминь: Хятад, Америкийн харилцаа шийдвэрлэх үедээ байна. Хятад, Америк харилцан ашигтай хамтдаа ашиг олох хэлэлцээр байгуулах нь хоёр талд ашигтай төдийгүй дэлхийн эдийн засагт ч эерөг дохио өгнө гэжээ.

Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны зөвшилцсөний тухай Гүө Вэйминь хэлэхдээ: Энэ бол хоёр орны төрийн тэргүүний Аргентинд уулзаж тохиролцсон чухал нийтлэг ойлголтын дагуу болж буй зөвшилцөл юм. Хятад, Америк хоёр тал хамтдаа сонирхож буй асуудлаар хэлэлцээр хийж, технологи шилжүүлэх, оюуны өмчийн эрхийг хамгаалах, татварын тарифын бус бэрхшээл, үйлчилгээний салбар, хөдөө аж ахуй, валютын ханш зэрэг бодит асуудлаар ахиц гаргасан. Хятад, Америкийн зөвшилцөлд идэвхтэй ахиц гарсанд УТЗЗ-ийн гишүүд баяртай байна. Хоёр тал хоёр орны төрийн тэргүүн нарын тогтоосон зарчим, чиглэлийн дагуу хэлхээ холбоогоо эрчимжүүлж, дараагийн шатны ажлыг сайтар хийхийг хүсэж байна гэжээ.

Тэрээр: Хятад, Америкийн харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг баталгаажуулах нь хоёр орон, хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх бөгөөд үүнд олон улсын хамтын нийгэмлэг найдлага тавьж байна. Хоёр тал хамтдаа хүчин чармайлт гаргах шаардлагатай. Хятад, Америк хоёр тал харилцан хөнгөлөлттэй, харилцан ашигтай үндсэн дээр хамтран ажиллаж, харилцан хүндэтгэсний үндсэн дээр санал зөрөлдөөнөө хянаж, зохицуулалт хийж, хамтран ажиллан, тогтвортой байх үндсэн чиглэлийн дагуу Хятад, Америкийн харилцааг хамтдаа ахиулж, Хятад, Америкийн хамтын ажиллагааг хоёр орон, дэлхий ертөнцөд улам хүртээмжтэй болгох хэрэгтэй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ