Ши Жиньпин бодит эдийн засгийг бат ноттой хийж байгааг сайшаалаа
10-ны өдөр Хятадын Фүжянь мужийн ардын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт Ши Жиньпин дарга оролцож, бодит эдийн засгийг нэгэн үзүүрт сэтгэлээр хийж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн эзнийг сайшаалаа. АТИХ-ын БХХ-ны төлөөлөгч Дин Шижүн бол зах зээлийн үнэ өртөг нь дэлхийд гуравдугаарт орж байгаа спортын хэрэглээний Аньта компанийн ерөнхий захирал юм. Тэрээр хэлэхдээ, Фүжянь мужийн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж бодитоор аж ахуйн эрхлэн, бүтээлчээр хөгжүүлж байна. Аньта компанийн 2001 оны орлого 300 сая юань хүрэхгүй байснаа 2018 онд 24.1 тэрбум юаньд хүрсэн гэжээ. Ши Жиньпин түүнийг сайшааж, аж ахуйн нэгж байгуулан ажиллах нь зөвхөн хэдэн мөнгөний төлөө асуудал биш, бодит эдийн засгийг эрхлэхэд “бодитой, нэгэн үзүүрт сэтгэлээр хийх ёстой, энэ бол үүрэг хариуцлага юм. ” гэжээ.