Ши Жиньпин: Жижиг дунд аж ахуйн нэгж болон залуусын бүтээлч хөгжилд ашигтай боломжийг бүрдүүлж өгнө
10-ны өдөр Ши Жиньпин Фүжянь мужийн БХАТИХ-ын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцох үед: Инновац бүтээж, аж ахуйн нэгж эрхэлж, бүтээмжтэй ажиллахад сайн сайхан орчин бүрдүүлэн өгч, бүх нийгмийн инновац бүтээж, аж ахуйн нэгж эрхлэн, бүтээмжтэй ажиллах хөдөлгөх хүчийг чөлөөлөн дайчилж, дэлхийн өөрчлөлт шинэчлэлтийн нөхцөл байдал дахь Хятад улсын нөлөөлөх хүч, өрсөлдөх чадлыг улмаар нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ. Жижиг дунд аж ахуйн нэгж болон залууст хөгжлийн ашигтай боломжийг бүрдүүлж өгөх ёстой гэж тэрээр онцолсон байна.
Фүжянь муж бол Хятад улсын хамгийн эрт нээлттэй байлгасан мужуудын нэг бөгөөд Хятад улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгж төвлөрсөн муж юм. Ши Жиньпин: Шинэчлэл инновац бүтээж, аж ахуйн нэгж эрхлэн, бүтээмжтэй ажиллахад оршиж байгаа тогтолцоо механизмын товойм асуудлыг хүч тавин шийдвэрлэж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хөгжлийг урамшуулан удирдаж, дэмжих олон төрлийн бодлогыг хэрэгжүүлж, янз бүрийн өмчит аж ахуйн нэгжид шударга, ил тод, хуулийн засаглалтай хөгжлийн орчинг бүрдүүлж өгөх хэрэгтэй гэжээ. Сарантуяа