Ши Жиньпин: Тайваний хоолойн хоёр эргийн уялдаатай хөгжлийн шинэ замыг хайна
10-ны өдөр Ши Жиньпин Фүжянь мужийн БХАТИХ-ын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцох үедээ: Тайваний хоолойн хоёр эргийн уялдаатай хөгжлийн шинэ замыг хайх ёстой. Тайваний хоолойн хоёр эргийн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг шулуухан болгож, дэд бүтцээр холбон, эрчим хүч эх баялгийг харилцан нэвтрүүлж, салбар хоорондын стандартыг харилцан нэвтрүүлж, Фүжянь мужийг Тайваний ахан дүүс болон бизнесмений эх газарт хүрэлцэн ирж хөгжих суурин болгон бүтээн байгуулахаар хичээн зүтгэх хэрэгтэй гэжээ.
Энэ жилд “Тайваний ахан дүүст илгээх захидал" нийтлэгдсэний 40 жилийн ой тохиож байгаа юм. Ши Жиньпин энэ оны эхэнд болсон ойн арга хэмжээнд үг хэлж: Тайваний хоолойн хоёр эргийг улам уялдаатай хөгжүүлж, энх тайвнаар нэгдэхийн үндэс суурийг бататгах хэрэгтэй хэмээн онцолсон юм. Тэрээр: Эх газрын хөгжлийн боломжийг Тайваний ахан дүүстэй эн тэргүүнд хуваалцаж, ард олонд улам хүртээмжтэй болгох хэрэгтэй гэсэн байна. 10-ны өдөр тэрээр: Эх газрын ард иргэдэд үйлчилж буйтай адил Тайваний ахан дүүст нэн их хүртээмжтэй болгох хэрэгтэй. Тайваньд хөнгөлөлттэй бодлогуудыг бодтойд хэрэгжүүлэхийн зэрэгцээ Тайваний ахан дүүсийн санал санаачилгыг сонсож, Тайваньд ашигтай ард олонд хүртээмжтэй арга бодлогуудыг цаашид судлан боловсруулах ёстой гэжээ. Ши Жиньпин Фүжянь мужид 17 жил ажиллаж байсан учраас Тайваний байдлыг маш сайн ойлгодог. ХКН-ын XVIII их хурлаас хойш тэрээр Тайваний зүтгэлтнүүдтэй олон удаа уулзаж, Тайванийн асуудлаар үг хэлж байсан нь олон нийтийн анхаарлыг татсаар иржээ. Сарантуяа