Ши Жиньпин: Чинээлэг нийгмийг байгуулахад хувьсгалын хуучин баазыг орхигдуулж болохгүй

2019-03-10 22:52:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин: Чинээлэг нийгмийг байгуулахад хувьсгалын хуучин баазыг орхигдуулж болохгүй

10-ны өдөр Ши Жиньпин Фүжянь мужийн БХАТИХ-ын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцох үедээ: Энэ жил БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. Усыг нь уувал эхийг нь бодоорой гэдэг үг байдаг, Чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулахад хувьсгалын хуучин баазыг орхигдуулж болохгүй.

Ши Жиньпин: Чинээлэг нийгмийг байгуулахад хувьсгалын хуучин баазыг орхигдуулж болохгүй

Фүжянь муж бол Хятадын алдартай хувьсгалын хуучин баазын нэг юм. Өнгөрсөн зууны дайны он жилүүдэд ХКН хувьсгалын баазуудыг байгуулж БНХАУ-ыг байгуулахад маш их хувь нэмэр оруулсан юм. Байгалийн нөхцөл байдал зэргээс шалтгаалж, Хятадын цөөнгүй хувьсгалын хуучин баазын эдийн засаг нийгмийн хөгжил харьцангуй тааруу байсаар юм. ХКН-ын XVIII хурлаас хойш Ши Жиньпин хувьсгалын хуучин баазад олон удаа ажиллаж, тэр нутгийн ард иргэдийн амьдрал ахуйд үргэлж санаа тавьсаар юм. “Хувьсгалын хуучин баазын иргэдийг улам аз жаргалтай сайн сайхан амьдруулах хэрэгтэй”, “Хувьсгалын хуучин баазыг хурдтай хөгжүүлж, тэндэх ард иргэдэд өөрчлөлт хөгжлийн үр шимийн хүртээх хэрэгтэй” гэж тэрээр олонтоо ярьж байсан юм. Сарантуяа




Их уншсан

холбоотой мэдээ