ХIII сонгуулийн ХАУТЗЗ-ийн анхдугаар чуулган нээгдсэнд баяр хүргэв
Рэньминь Рибао сонин 3-р сарын 3-нд , “Шинэ эриний эрхэм үүрэг зорилтыг биелүүлье” сэдэвт тэргүүн өгүүлэл нийтэлжээ. Өгүүлэлд:
Өнөөдөр Бээжин хотно ХIII сонгуулийн ХАУТЗЗ-ийн анхдугаар чуулган нээгдлээ. Шинэ эрин үед орохын хэрээр, 1.3 тэрбум гаруй ард түмний итгэл найдварыг өвөрлөн УТЗЗ-ийн 2100 гаруй гишүүд нийслэлд хуран цугларч, өөрчлөлт хөгжлийн шинэ санал санаачилга, бодлогыг хамтдаа боловсруулах болно. Бид чуулган бүрэн дүүрэн амжилтад хүргэхийг хүсэн ерөөе.
ХКН-ын ХIХ их хурал бүх талаар социалист орчин үеийн улс орныг бүтээн байгуулах шинэ эрин үеийг нээсэн юм.
Шинэ жилд, Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санаанаас суралцах явдлыг ажлын гол талаа болгож,үзэл санаа, үйл ажиллагаагаа нэгтгэн, ХIХ их хурлын дэвшүүлсэн томоохон бодлогуудтай зохицуулж, ардын УТЗЗ-ийн тэргүүн чухал улс төрийн үүрэг болгож, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулан, шинэ эриний Хятадын онцлогтой социализмын агуу их ялалтыг тэмцэн байгуулахад хувь нэмэр оруулах нь УТЗЗ-ийн ажлын чухал тал юм.
Шинэ өндөрлөгөөс, УТЗЗ-ийн гишүүд үүрэг хариуцлагаа үл мартан, эх эцэсгүй уйгагүй тэмцэх үзэл санааг баримтлан, ажлын хатуу хэв суртал, үнэнч шударга, өндөр хариуцлагат байр суурийг баримтлан, ХКН-ын ХIХ их хурлын бодлого байршуулалтын агуу их практикийн хэрэгжилтийг ахиулж, Хятадын үндэстний агуу их сэргээн мандалт, Хятадын мөрөөдлийг биелүүлж, ард түмнийг сайн сайхан амьдралтай байлгахын тулд уйгагүй хүчин зүтгэх ёстой. Чуулган бүрэн дүүрэн амжилтад хүрэхийг хүсье хэмээн тэмдэглэжээ.
Ренчинсоо