ХIII сонгуулийн БХУТЗЗ-ын анхдугаар чуулган нээгдэв
3-нд Бээжин хотноо ХIII сонгуулийн БХУТЗЗ-ын анхдугаар чуулган нээгдлээ. Хуралд Ши Жиньпин зэрэг нам төрийн удирдагчид оролцсон байна.
Юй Жэншэн ХII сонгуулийн бүх Хятадын УТЗЗ-ийн байнгын хорооны нэрийн өмнөөс чуулганд хандан ажлын тайлан тавьж, бүх Хятадын УТЗЗ-ийн өнгөрсөн 5 жилийн хугацаан дахь ажлын үр дүнг эргэн санасан бөгөөд ирэх 5 жилийн УТЗЗ-ийн ажлын талаар санал санаачилга дэвшүүлсэн байна.
Тэрээр: Өнгөрсөн 5 жилийн хугацаанд ардын УТЗЗ улс төрөөр зөвлөлдөх байдлыг боловсронгуй болгож, ардчиллаар хяналт тавих эрх үүргээ эрчимжүүлж, эв санаа нэгтэй байх ажлыг өргөтгөж, үүрэг хариуцлагаа гүйцэтгэх чадавхын байгуулалтаа эрчимжүүллээ. УТЗЗ-ийн шинэ сонгуулийн бүх Хятадын хороо Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санаанаас гүнзгий суралцаж, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулахад шийдвэрлэх чанартай ялалт байгуулж, социалист орчин үеийн улс орныг бүх талаар бүтээн байгуулах шинэ үйл явц дахь томоохон асуудлуудаар хүчин зүтгэж, зөвлөлдөх ардчиллыг улс төрөөр зөвлөлдөх, ардчиллаар хяналт тавих, төрийн үйл хэрэгт оролцох бүх явцад сайтар хэрэгжүүлж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргээн мандалтыг биелүүлэх эерэг эрч хүчийг хуримтлуулж, гишүүний хариуцлагатай ухамсрыг чангатган, үүрэг хариуцлагаа гүйцэтгэх чадварыг бүх талаар дээшлүүлэх болно гэжээ.
Энэ удаагийн чуулганаар УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны байнгын хорооны ажлын тайлан, санал санаачилгын байдлын тухай ажлын тайлан, Хятадын ардын улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн дүрэмд өөрчлөлт оруулах төслийг хянан хэлэлцэхээс гадна, шинэ сонгуулийн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны удирдагчийг сонгох болно. УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүд ХIII сонгуулийн бүх Хятадын ардын төлөөлөгчийн их хурлын анхдугаар чуулганы холбогдох хуралдаанд сул оролцож, засгийн газрын ажлын тайлан, үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл зэргийг сонсон, авч хэлэлцэх болно.
Баатар, Ренчинсоо