Энэ онд эдийн засаг 6.5 хувиар өснө гэдэгт итгэл төгс байна
6-нд, БХАТИХ-ын хэвлэлийн төвд болсон мэдээ нийтлэх хуралд Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Хэ Лифэн хэлэхдээ: 2018 онд Хятадын эдийн засаг 6.5 хувиар өснө гэдэгт итгэл төгс байна гэжээ.
Түүний үзэж байгаагаар, энэ онд Хятад улсын хэрэглээ үргэлжлэн тогтвортой нэмэгдэж, олон төрлийн шинэ тулгар хөгжиж буй аж үйлдвэр, орчин үеийн үйлчилгээний салбарын хөгжлийг дагалдан, эдийн засгийн өсөлтөд гүйцэтгэх хэрэглээний үүрэг 60 хувьд дөхөх буюу түүнээс илүү гарч мэдэх юм. Одоогоор боловсруулж байгаа иж бүрэн арга бодлого нь бодит эдийн засгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийн 1/3 хувийг хөрөнгө оруулалт биелүүлэхийг хэвээр хадгалах болно. Хятад улсын гадаад худалдааны экспорт, импорт мөн тогтвортой өсөлтөө хадгалж, эдийн засгийн өсөлтөд 8-9 хувийн үүрэг гүйцэтгэх юм байна.
Хэ Лифэн онцлохдоо: Энэ оны 11-р сард Шанхай хотноо “Хятадын олон улсын импортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг” зохиогдоно. Энэ бол Хятад улсын дэлхийн эдийн засагтай гүнзгий уялдаж нэгдэх гэсэн шийдвэр зоригийг харуулаад зогсохгүй, мөн улам нээлттэй бодлого хэрэгжүүлэхийг илэрхийлэх болно. Мөн дунд зэргийн орлоготой хүмүүсийн хэрэглээний түвшинг дээшлүүлж, хэрэглээний цар хэмжээг улам тэлэх гэсэн шийдвэр зоригийг харуулах болно гэжээ.