Урьхан салхи сэвэлзсэн шинэ эрин

2018-03-06 15:44:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Урьхан салхи сэвэлзсэн шинэ эрин

Шинэ эриний хаврын урьхан салхи сэвэлзсэн өдөр, шинэ  ээлжийн БХАТИХ-ын чуулган нээлтээ хийлээ. 

3-р сарын 5-нд “Засгийн  газрын ажлын тайлан”-гийн дараа төлөөлөгчдийн анхны хянан хэлэлцүүлэг боллоо.  Ерөнхий нарийн бичгийн Ши Жиньпин товлосон цагтаа Өвөр Монголын төлөөлөгчдийн  багт хүрэлцэн иржээ.

Энэ оны 1-р сарын мэдээллийг санаж байгаа биз? Өвөр  Монголын төлөөлөгчдийн сонгуульд оролцсон Ши Жиньпин 100 хувийн саналаар ХIII  сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон билээ. Яагаад Өвөр Монголын  төлөөлөгчдийн сонгуульд оролцсон тухайгаа ерөнхий нарийн бичгийн дарга 5-нд Өвөр  Монголын төлөөлөгчдийн багийн хянан хэлэлцүүлэгт оролцох үедээ учир шалтгаанаа  ярьсан юм. ХIII сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчийг сонгох үед, намын  төв хороо, төв засгийн газрын удирдагчид хувьсгалын суурин газар, үндэстний  цөөнхийн өөртөө засах орон, хил хязгаар бүс нутаг, хөгжлөөр тааруу бүс нутгаас  сонгуульд оролцох тухай дурдсан юм. Би ӨМӨЗО-ны төлөөлөгчдийн  сонгуульд оролцох саналаа өгсөн. Энэ нь намын төв хороо үндэстний цөөнхийн хил  хязгаар орон нутгийг чухалчилж буйг харуулж байгаа бөгөөд хөгжлөөр тааруу орон  нутгийн хөгжлийг түргэтгэж, ядуурл ангижруулах шийдвэр зоригийг тусгаж байгаа  юм хэмээн онцолжээ.

Урьхан салхи сэвэлзсэн шинэ эрин

Урьдын чуулганд тус  нутгийн, эсвэл ажиллаж байсан газар, ажиллах байгууллага нэгжээс төлөөлөгчөөр  сонгогдож байсан бол энэ удаагийн БХАТИХ нам, төрийн удирдагчид төлөөлөгчөөр  сонгогдох явцад томоохон өөрчлөлт гарсан байна. Үүнд хувьсгалын хуучин суурин  газар, үндэстний цөөнхийн өөртөө засах орон, хил хязгаар бүс нутаг, хөгжлөөр  тааруу бүс нутгаас төлөөлөгчдөд нэр дэвшүүлэх болсон нь улс төр, практикийн чиг  хандлагын бодит илрэл, мөн улс төр, экологийн таатай орчин бүрдүүлж, орон  нутгийн ажилд дэмжлэг үзүүлэн, боловсон хүчнийг дайчлахад асар их үүрэг  гүйцэтгэх болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Энэ оноос ирэх 5 жилийн хугацаанд, ерөнхий нарийн  бичгийн дарга Ши Жиньпин Өвөр Монголын төлөөлөгчтэй хоёр чуулганаар байнга  уулзаж байх болно. Удирдагч маань  хувьсгалын суурин газар, үндэстний цөөнх, хил хязгаар, хөгжлөөр тааруу нутагт  анхаарал хандуулсаар ирсэн юм. Түүний хоёр чуулганы ул мөр тодорхой дохио өгсөөр  байгаа. Тухайлбал:

    -2013 онд ТӨЗО-ны төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт  оролцсон. 

    -2014 онд үндэстний цөөнхийн гишүүдийн нэгдсэн хурал, Гүйжөү  мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт      оролцсон.   

    -2015 онд Жянши,  Гуанши мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцсон. 

    -2016 онд,  Хүнань, Хөхнуур мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт  оролцсон. 

    -2017 онд, Сьчуань, Шинжяны төлөөлөгчдийн хянан  хэлэлцүүлэгт оролцож байжээ.

БХАТИХ-ын төлөөлөгч Фэн Юйжэнь

БХАТИХ-ын төлөөлөгч Фэн Юйжэнь

БХАТИХ-ын төлөөлөгч Фэн Юйжэнь: "Ерөнхий нарийн бичгийн  дарга ӨМӨЗО-оос сонгогдсон ардын төлөөлөгчийн хувьд өнөөдөр бидэнтэй хамт  "Засгийн газрын ажлын тайлан"-г хэлэлцэж, төрийн хэргийг зөвшилцлөө. Энэ нь  ерөнхий нарийн бичгийн дарга Өвөр Монголын үндэстнүүдийн 25 сая ард түмэнд  сэтгэл тавьж, хил хязгаар үндэстний цөөнхийн нутгийн хөгжилд анхаарал хандуулж  буйг харуулж байна. Бид үнэхээр урамшин зоригжиж байна. Бид хариуцлагаа бат  санаж, үүргээ сайтар биелүүлэн, ерөнхий нарийн бичгийн даргын санааг  зовоохгүйгээр ард иргэдийг сэтгэл хангалуун байлгана" гэжээ. 

2009  оны 8-р сар, 2014 оны цагаан сарын өмнө Өвөр Монголд хоёр удаа ажилласан Ши  Жиньпин даргын хувьд энэ нутаг түүнд гүн сэтгэгдэл төрүүлжээ. "Өвөр Монголын  өргөн уудам нутаг дэвсгэр, саруул сайхан тал нутаг, үзэсгэлэнт сайхан байгалийн  үзэмж, өвөрмөц онцлогтой зан заншил, ажилч хөдөлмөрч үндэстнүүдийн ард түмэн  надад маш гүн сэтгэгдэл төрүүлсэн юм."

Урьхан салхи сэвэлзсэн шинэ эрин

Шинэ эринд Өвөр  Монгол ядууралтай тэмцэх, өөрчлөлтийг шат ахиулах, ногоон хөгжлийн шинэ замналыг  эхлүүлэв. 2017 оны байдлаар ӨМӨЗО-ны ДНБ-ийн өсөлт 4 хувьтай байгаа нь Хятадын  6.9 хувиас доогуур байлаа. ӨМӨЗО-ы хөгжлийн явцад тулгарч буй асуудалд чиглүүлэн  ерөнхий нарийн бичгийн дарга хэлэлцүүлгийн үеэр саналаа илэрхийлэв. "Өвөр Монгол  үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд мал аж ахуй, уул уурхай, газрын ховор элемент,  байгалийн хийд түшиглээд байж болохгүй, харин шинэ хөдөлгөх хүч, шинэ өсөлтийн  цэг бий болгох ёстой. Мөн сонголттой хэрэгжүүлж, нэг салбарт шахцалдан орохоос  болгоомжлох хэрэгтэй. " 

Эдийн засгийг хэрхэн чансаатай хөгжүүлэх  талаар ерөнхий нарийн бичгийн даргатай хамт төлөвлөлт хийе. 

    -Бодит  эдийн засгийг цаашид хөгжүүлнэ.

    -Олон ургалч хөгжил, олон тулгуур  хүчинтэй орчин үеийн үйлдвэрлэлийн шинэ системийг буй болгоно.

    -Орчин  үеийн эрчим хүчний эдийн засгийг сайтар хөгжүүлнэ.

    -Орчин үеийн  тоноглолын үйлдвэрлэл, шинээр хөгжиж буй үйлдвэрлэлийг  хөгжүүлнэ.

    -Умардад нээлттэй байх жишиг нутгийн үүргийг  гүйцэтгэнэ.

    -Хятадын умард нутагт ногоон, цагаан хэрэм  байгуулна.

2 цаг гаруйн хэлэлцүүлгийн явцад ерөнхий нарийн бичгийн даргын  олон удаа дурдсан "гэр орон" гэдэг үг хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлжээ. Тэрээр,  өргөн олон малчин тариачдын амьдралын гэр орныг бүх талаар сайтар бүтээн  байгуулж, үндэстнүүдийн оюун санааны гэр орныг байгуулах ёстой гэжээ.

Урьхан салхи сэвэлзсэн шинэ эрин

Ядуурлыг  бууруулах ажлын явц дахь хүндрэлтэй асуудлыг шийдэх асуудал  хянан хэлэлцүүлэгт  дахин дурдагдсан юм. Ерөнхий нарийн бичгийн дарга, ядуурлыг бууруулах салбарын  авилгал, ажлын суртлын асуудлаарх тусгай цэгцлэлт хийж, ядуурлыг бууруулах  хөрөнгө мөнгөний удирдлагыг чангатгаж, шилжүүлэн хэрэглэх, ядуурлыг бууруулах  хөрөнгө мөнгөнөөс авилгал авах зэрэг үйлдлийг чанга шийтгэнэ. Орон нутгийн  ядуурлыг бууруулах ажлын дундах хэлбэрдэх үзэл, хүнд суртал, заль мэх гаргах  зэрэг үзэгдэлд олон түмэн маш дургүйцдэг учраас нарийн нямбай шийдвэрлэх  хэрэгтэй гэжээ. 

БХАТИХ-ын төлөөлөгч Мэн Шяньдүн

БХАТИХ-ын төлөөлөгч Мэн Шяньдүн

БХАТИХ-ын төлөөлөгч Мэн Шяньдүн: Ерөнхий нарийн бичгийн  даргатай хамт төрийн хэргийг зөвшилцсөн явдалд сэтгэл догдолж, омогшиж байна. Би  Улаанхад хотын ядуурлаас бууруулах ажилд авсан арга хэмжээ, бодлогын талаар  ярихад, ерөнхий нарийн бичгийн дарга хариу өгсөн юм. Ерөнхий нарийн бичгийн  даргын нэг чухал үзэл санаа бол одоогийн  хэрэгжүүлж байгаа ядуурлаас  ангижруулах стандартын нөхцөлд ядуурлаас бууруулах явцад уг стандартыг бууруулж,  чанарт нөлөөлж болохгүй, мөн их ам гарч ,хоосон амлалт өгч болохгүй. Энэ  шаардлага нь нам, засгийн газраас  ядуурлыг бууруулах асуудалд идэвхтэй ,  үнэнээс зөвийг эрэх байр сууриар ханддагийг харуулж байна гэжээ. 

Хэлэлцүүлэгт, Өвөр Монголын төлөөлөгчдийн баг үндэстнийхээ хувцсыг  өмсөж,  ерөнхий нарийн бичгийн даргад хадаг барилаа. Өвөр Монголын удам нутагт  55 үндэстэн оршин амьдарч байна. Харилцан туслах нь ерөнхий нарийн бичгийн  даргын Өвөр Монголд тавьсан хүсэл, хүлээлт юм. Тэрээр, Өвөр Монголд дүн  шинжилгээ хийж явахдаа, сахин хамгаалах  гэдэг нь гэр орон, эх орон, Өвөр  Монголын үндэстний цөөнхийн оюун санааны гэр орныг сахин хамгаалахыг хэлж байна.  Бараалх гэдэг нь холыг харж, ажил үйлсээ төсөвлөнө. Хөгжлийн шинэ боломжийг хайх  гэдэг нь тухайн орноор хязгаарлагдаж болохгүй. Байгалийн нөхцөлийн хязгаарлалаас  гарч, Өвөр Монгол хязгаараас давж, асуудлыг дэлхийн хэмжээнд сэтгэж, их талыг  бодолцох хэрэгтэй. Харилцан туслалцах гэдэг нь үндэстнүүдийн боловсон хүчин олон  түмэн эв санаа нэгтэй байж, харилцан туслалцах үзэл ойлголтыг бий  болгож, үндэстнүүдийн ард түмэн бат нягтарч, хамтдаа эх орныхоо хил хязгаарыг  хамгаалж, хамтдаа сайн сайхан амьдралыг цогцлоон бүтээх явдал юм. 5-ны үдээс  хойш тэрээр : Харилцан туслалцах үзэл баримтлалыг гүнзгий хэрэгжүүлж, үндэснүүд  эв санаа нэгтэйгээр хамтаар хөгжин дэвших үзэл санааг гүнзгий нэвтрүүлж, Хятадын  үндэстнүүдийн хувь заяны  хамтын цогцын үзэл санааг бэхжүүлж, үндэстний ард  түмэн анар жимсний үр шиг барилдаж, хамтдаа эх орныхоо хил хязгаарыг сахиж  хамгаалж, хамтдаа сайн сайхан амьдралыг байгуулах  хэрэгтэй гэжээ. 

БХАТИХ-ын төлөөлөгч Мөнх

БХАТИХ-ын төлөөлөгч Мөнх

БХАТИХ-ын төлөөлөгч Мөнх: Ерөнхий нарийн бичгийн дарга  бидэнтэй хамт хянан хэлэлцэхдээ, Өвөр Монголын хөгжлийн тухай нарийн бодит  шаардлага тавьсан юм. Эдийн засгийн хурдтай хөгжлийг ахиулж, ядуурлыг бууруулах  ажлыг ахиулж, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх хэрэгтэй гэсэн. Бид буцаж очоод  нухацтай хэрэгжүүлнэ гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ