Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх стратегиа үргэлжлэн хэрэгжүүлнэ

Д.Хүчитбаатар 2018-03-07 17:56:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх стратегиа үргэлжлэн хэрэгжүүлнэ

Хятад улс хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх   стратегиа үргэлжлэн хэрэгжүүлж, хөдөө аж ахуйг хамгийн ирээдүйтэй салбар болгон,   тариачны ажил мэргэжлийг хүмүүсийг хамгийн их татдаг мэргэжил болгож, хөдөө орон   нутгийг амар тайван амьдрах хамгийн таатай газар болгон бүтээн байгуулна гэж   Хятадын Хөдөө аж ахуйн яамны сайд Хань Чанфү 7-нд “2018 оны хоёр чуулган”-ы   ээлжит хэвлэлийн бага хуралд хэлсэн юм.

Энэ оны засгийн газрын ажлын тайланд, хөдөө орон   нутгийг сэргээн хөгжүүлэх стратегиа улам ахиулах болно. Үүнд шинжлэх ухаанч   төсөл төлөвлөгөө гаргах, хот хөдөөгийн уялдаатай нэгдмэл хөгжлийн тогтолцоог   улам боловсронгуй болгох, өөрчлөлт, инновацаар хөдөө тосгоны хөгжлийн шинэ   хөдөлгөгч хүчийг бий болгох зэргийг багтааж байна хэмээн заасан юм. Энэ тухай   асуултад Хань Чанфү хариулахдаа: Сүүлийн үед ХААЯ Хятадын 30 гаруй муж, өөртөө   засах орны анхан шатанд судалгаа хийж, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх   стратегид их хэмжээний тоо баримт, зөвлөх матераил бүрдүүлсэн. Ирээдүйд салбарын   хөгжил, хөдөө орон нутгийн байршуулалт, газар шорооны ашиглалт, дэд бүтэц, олон   нийтийн үйлчилгээ зэрэг олон талаар бүгд холбогдох дүрэм тогтоол боловсруулна.   Мөн хөдөө орон нутгийн орчныг өөрчилж сайжруулах гурван жилийн үйл ажиллагааны   төлөвлөгөөг хэрэгжүүлэн, орон нутгийн хүн ардад цэвэр тохилог орчныг бүрдүүлж   өгөхийн зэрэгцээ, ард иргэдээ баяжуулах, орон нутгаа хөгжүүлэхэд ашигтай,   өвөрмөц салбарыг идэвхтэй хөгжүүлж, ядуурлаас нарийвчлалтай ангижруулах гурван   жилийн төлөвлөгөөг сайтар хэрэгжүүлж, ядуу хүн амын асуудлыг хүч тавин   зохицуулах болно гэжээ.   

Их уншсан

холбоотой мэдээ