Өмнөд тэнгисийн нөхцөл байдалд тулгарсан хамгийн том сорилт гадаадын хүчнээс болсон
Өмнөд тэнгисийн байдал илэрхий тогтворжиж, Хятад, АСЕАН-ны орнууд дээд түвшинд нийтлэг ойлголтод хүрсэн. Өдгөө гол сорилт нь зарим бүс нутгийн гаднах хүчин “оргүй газар овоо босгож”, санаатайгаар хэрэг сэдэж, бүрэн зэвсэглэсэн хөлөг онгоц, нисэх онгоцоо өмнөд тэнгис рүү илгээн, цэргийн хүчээ “гайхуулж” байгаагаас үүдэлтэй. Хятад, АСЕАН-ны орнууд “СОС” буюу "Өмнөд тэнгисийн үйл ажиллагааны удирдамж” боловсруулан, амар олдоогүй энэ тайван амгалан байдлыг хамгаалахад бэлэн байна. Хоёр тал саяхан л гэхэд удирдамжийн талаар анхны зөвшилцөл хийж, идэвхтэй ахиц гаргасан бөгөөд энэ ондоо багтаан дахин наанадаж 3 удаагийн зөвшилцөл хийхээр тохирсон. Хятад, АСЕАН-ны орнууд бүс нутгийн бодит байдал, талуудын хамтдаа хүлээн зөвшөөрөх удирдамж гаргах бүрэн боломж, хүчин чадалтай. Өмнөд тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах гэсэн Хятад улсын байр суурь хэзээ ч хэлбийхгүй. Энэ бол ард түмэн, түүхэн үнэн, бүс нутгийн энх тайван, цаашлаад олон улсын хууль дүрэмтэй холбоотой хэрэг гэж Хятадын ГХ-ийн сайд Ван 8-нд болсон ХIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы хэвлэлийн бага хурал дээр хэлсэн юм.