Хятад, Японы харилцаа өөрчлөгдөн сайжирвал бүх юм аяндаа хэвийн байдалд орно

Д.Хүчитбаатар 2018-03-08 15:24:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад, Японы харилцаа өөрчлөгдөн сайжирвал бүх юм аяндаа хэвийн байдалд орно

Хятад, Японы харилцаа үргэлжлэн сайжирвал хоёр орны төрийн тэргүүний хэлхээ холбоо аяндаа бэхжиж, энх тайван, найрамдал нь дахиад хоёр орны харилцааны гол урсгал болно гэж Хятадын ГХ-ийн сайд Ван И 8-нд болсон ХIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.

Тэрээр Японы сэтгүүлчийн “энэ онд “Япон, Хятадын энх тайван найрамдлын гэрээ” байгуулсны 40 жилийн ой тохионо. Хоёр орны удирдагчид харилцан айлчлах болов уу?” гэсэн асуултад хариулахдаа ингэж хэлжээ. Тэрээр: Японы тал олон зүйлд эргэлзэхгүй, учир сэдэхгүй, эргэж буцалтгүйгээр Хятад улсын хөгжилд зөв хандвал Япон улстай байр сууриа ойртуулж, хоёр орны харилцааг эргүүл тогтвортой хөгжлийн замд эргүүлж оруулахад Хятад улс бэлэн гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ