"Нэг бүс нэг зам" санаачилгыг ил тод байдлаар хэрэгжүүлнэ
“Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээн дэх хамтын ажиллагааны хэтийн төлөвлөгөө, эсвэл бодит төсөл гэлгүй бүгд л ил тод байдалтай явагдаж байна. Үүнд хэн нэгэн ганцаараа ашиг хүртэх биш, оролцсон талууд бүгд хүртээмжтэй байх болно. Мөн далд удирдлагагүй, ил тод, нээлттэй байдалд явагдах болно. Мөн аль нэг тал нь дангаараа ашиг олж, бусдыгаа хохироох бус, харин харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэхийг эрэлхийлэх болно гэж Хятадын ГХ-ийн сайд Ван И 8-нд болсон ХIII сонгуулийн БХАТИХ-ын анхны чуулганы хэвлэлийн бага хурал дээр хэлсэн юм.
Мөн өдөр, “нэг бүс нэг зам”-ын байгуулалтын нээлттэй, ил тод байдлын тухай сэтгүүлчийн асуултад Ван И хариулахдаа: Өнгөрсөн оны 5-р сард 140 гаруй улс орны төлөөлөгч “нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд форумд оролцсон. Энэ бол “нэг бүс нэг зам”-ыг олон улсын хамтын нийгэмлэг итгэж дэмжиж байгааг харуулж байна. Одоо нэгэнт 80 гаруй улс орон, олон улсын байгууллага Хятад улстай “нэг бүс нэг зам” хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, хамтын ажиллагааны олон төсөл бүх талаар хэрэгжиж эхлээд байна. Жишээ нь Пакистанд арван хэдэн усан цахилгаан станц байгуулж, тус орны дотоодын цахилгаан хангамж хүрэлцээ муутай байдлыг үндсээр нь өөрчилж чадсан. Мөн Хятад улсын аж ахуйн нэгж Сербийн хүнд байдал орсон гангийн үйлдвэрийг хавсарган нэгтгэж, нэг жил хүрэхгүй хугацаанд алдагдалтай байдлыг нь өөрчилж, ашиг орлоготой болгож, 5000 гаруй хүний ажлын байрыг үлдээж чадсан төдийгүй, бүхэл бүтэн хотыг амьжиргааны хүчээр сэлбэсэн. Мөн Хятадын аж ахуйн нэгж Грекийн хамгийн том усан боомтын эрхлэлтийг авснаар бараа бүтээгдэхүүний эргэлт эрс нэмэгдэж, дахин Европын том усан боомтуудын нэг болгосон. Мөн Хятад, Франц хамтран Их Британид байгуулсан цөмийн цахилгаан станц “нэг бүс нэг зам” дагуу дэвшилтэт технологийн төслийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон гээд олон жишээ бий. “Нэг бүс нэг зам” бол даян дэлхийн нийтийн бүтээгдэхүүн учраас олон улсын дэг журмыг мөрдөх ёстой. Мөн тэр бол олон улсын хамтын ажиллагааны индэр учраас зах зээлийн журам ёсыг мөрдөх нь мэдээж. Талууд “нэг бүс нэг зам”-д санал санаачилгаа дэвшүүлж, түүнийг сайтар бүтээн байгуулж, даян дэлхийн хүн төрөлхтөнд үр ашиг хүртээхийг Хятад улс сайшаан дэмжиж байна гэжээ.