Эх орныхоо төлөө зүтгэх явцад хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хүсэв

2018-03-08 15:56:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Эх орныхоо төлөө зүтгэх явцад хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хүсэв

2018 оны хоёр чуулганы үеэр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний төлөөлөгчдийн бүлгэмийн хянан хэлэлцүүлэгт оролцож, хэлсэн үг нь хүмүүсийн анхаарлын төвд байж, гаднынхан Хятад улсын хөгжлийн хэтийн төлөвийг төсөөлөх “цонх” болсон гэж хэлж болно. 7-нд, ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганд оролцож буй Гуандүн мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцсон юм. Гуандүн бол Хятад улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэж, ихээхэн байр суурь эзэлдэг муж юм. 

Шинэ эриний боловсон хүчний тухай үзэл ойлголт: Орон нутгийн болон гадаадаас буцаж ирсэн боловсон хүчнийг адилхан чухалчилна.

Гуандүн мужийн хянан хэлэлцүүлгийн явцад хоёр төлөөлөгчийн яриа ерөнхий нарийн бичгийн даргын анхаарлыг татжээ. Нэг нь 10 жилийн өмнө Америкаас эх орондоо буцан ирж бизнес эрхэлсэн Юань Юй-Юй. Тэр бол гадаадаас буцан ирэгсдийн төлөөлөл юм. Ши Жиньпин хэлэхдээ: Та бүхэн эх орондоо буцан ирж, ажил үйлсээ эрүүл, тогтвортой эрхэлж буйд би их баяртай байна гэжээ. Харин нөгөөдөх нь 20 жилийн өмнөөс хөдөө орон нутгаас шууд Гуандүн мужид очиж ажил хөдөлмөр эрхэлсэн Ми Шюймэй. Хятадын гадагш гарч ажил хийдэг үй түмэн хүний төлөөлөл юм. Түүний яриаг сонссоны дараа Ши Жиньпин хэлэхдээ: Хичээл зүтгэл хэзээ ч хүнийг гомдоодоггүй. Үүнийг чиний туулж ирсэн амьдралын зам дахин гэрчилж байна гэжээ. 

Эх орныхоо төлөө зүтгэх явцад хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хүсэв

Илтгэл тавьсан энэ хоёр төлөөлөгч бол бусад орон нутгаас Гуандүн мужид очиж ажил хөдөлмөр эрхэлсэн хүмүүсийн нийтлэг жишээ юм. Хянан хэлэлцүүлгийн явцад ерөнхий нарийн бичгийн даргын боловсон хүчний тухай яриа шинэ эриний боловсон хүчний тухай үзэл баримтлалын тухай гаднынханд маш тодорхой дохио өгсөн байна. Тухайлбал: 

-Хөгжил бол тэргүүлэх үүрэг, боловсон хүчин бол тэргүүний нөөц, харин инновац бол тэргүүний хөдөлгөх хүч.

 -Хүчирхэгжиж хөгжихөд инновацад түшиглэнэ. Харин инновац нь боловсон хүчинд түшиглэнэ.

-Боловсон хүчний тухай бодлого, инновацын механизм зэрэг нь бүгд дараагийн шатанд өөрчлөлт шинэчлэлд оруулах чухал тал юм. 

-Одоо, Хятад улс боловсон хүчнийг татах бүрэн боломж бүрдүүлсэн болохоор улам олон тэргүүний боловсон хүчнүүд Хятад улсыг зорих болно.

-Орон нутгийн болон гадаадаас буцаж ирсэн боловсон хүчнийг адилхан чухалчилж, эх орныхоо төлөө зүтгэх явцад хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг нь нээн өгөх хэрэгтэй. 

-Бид бодлого тогтоохдоо эрхбиш хот орж ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн өмнөөс бодож сэтгэн, нүдний өмнө нь тулгарсан асуудлыг яаралтай зохицуулан өгч, сайтар дэмжиж туслах хэрэгтэй. 

-Ард түмэн аль талаар сэтгэл ханамжгүй байвал бид тэр тал руу хүч гарган ажиллах хэрэгтэй.

Эх орныхоо төлөө зүтгэх явцад хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хүсэв

Бүх Хятадын ардын төлөөлөгч Юань Юй-Юй: "Ерөнхий нарийн бичгийн дарга чадварлаг хүмүүсийг бэлтгэх, инновацын ажилд маш их анхаарал хандуулж байна. Улс орон хөгжвөл хүмүүсийн эв санааны нэгдэл тасралтгүй эрчимжиж, улам олон хүн эх орондоо буцаж үйлчлэх сонирхолтой байдаг. Инновацын таатай орчныг бий болгож, бодлогын хувьд дэмжих нь боловсон хүчийг бэлтгэхэд тустай, инновацыг улс орны хөгжлийн тулгуур болгох хэрэгтэй гэж ерөнхий нарийн бичгийн дарга хэлж байсан юм. Гадаадад сурсан оюутны хувьд үндэстнүүдийн сэргэн мандалтын шинэ эрин үед улс орны инновац хөгжилд хувь нэмрээ оруулж буйд миний бие баяртай байгаа бөгөөд урамшиж байна. Өнөөдөр ерөнхий нарийн бичгийн даргатай нүүр тулан уулзаж ярилцсан нь надад маш их урам болсон. Ирээдүйд улам олон хүн эх орондоо буцан ирж, мөрөөдлөө биелүүлнэ гэдэгт итгэж байна" 

Эх орныхоо төлөө зүтгэх явцад хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хүсэв

Бүх Хятадын ардын төлөөлөгч Лю Рүөпэн: "Өнөөдөр би хуралд үг хэлэхдээ цэрэг иргэдийг ойртуулж, инновац хөгжлийг үндэслээр нь ахиулах талаар дурдсан. Энэ тухай ерөнхий нарийн бичгийн дарга анхаарал тавин сонсож байлаа. Тэрээр: Шинжлэх ухаан технологийн инновац, инновац шинэ бүтээмж, чадварлаг хүмүүсийг бэлтгэх ажлыг сайтар хийх хэрэгтэй. Энэ нь эдийн засгийн шинэ хөдөлгөх хүчин, улс орон, цэрэг армиа хүчирхэгжүүлэх чухал явдал мөн хэмээн хэлсэн юм"

Сүүлийн 5 жилд Ерөнхий нарийн бичгийн дарга Гуандүнд:

Эх орныхоо төлөө зүтгэх явцад хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хүсэв

2012 оны эцсээр ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Гуандүнд ажилласан юм. Энэ бол түүний ХКН-ын XVIII их хурлаас хойш анх удаа орон нутагт ажилласан явдал юм. Хятадын өөрчлөлт хөгжил, нээлттэй бодлогын үр шимээр хамгийн түрүүнд хөгжсөн газарт очиж, 30 жилийн түүхийг эргэн санаж, гадаадад: “өөрчлөлт нээлтийг үргэлжлэн ахиулах болно” гэсэн шийдвэрээ зарлажээ.

Эх орныхоо төлөө зүтгэх явцад хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хүсэв

Гуандүнд ажиллах хугацаанд, Ши Жиньпин Гуандүнд хүсэл найдлага тавьж, Гуандүн бүх талаар өөрчлөлтийг гүнзгийрүүлэх эгнээнд үргэлжлэн тэргүүлэх байранд байх найдлага тавьсан юм.

  • Гурван шаардлага:

    Гуандүн Хятадын онцлогтой социализмыг хөгжүүлэх тэргүүн эгнээнд байхыг хичээх ёстой.

    Өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлэх түүчээ болох ёстой.

    Шинжлэх ухаанчаар хөгжихийг эрэлхийлэх туршилтын газар болох ёстой.

  • Хоёр тэргүүлэх чиглэл:

    Нэн тэргүүнд бүх талаар чинээлэг нийгэм байгуулах хэрэгтэй.

    Нэн тэргүүнд социалист орчин үеийн бүтээн байгуулалтыг биелүүлэх хэрэгтэй.

    Эх орныхоо төлөө зүтгэх явцад хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хүсэв

  • 2014 оны 3-р сард, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин XII сонгуулийн БХАТИХ-ын 2-р хурлын Гуандүн мужийн хянан хэлэлцэх хуралд оролцсон юм. Тэр үед тэрээр “Хэлбэрийг өөрчилж, бүтцэд зохицуулалт хийх”-ын чухал ач холбогдол, бодлогыг тодорхойлж, Гуандүн үргэлжлэн өөрчлөлтийн тэргүүн эгнээнд байхыг хүсжээ.

Эх орныхоо төлөө зүтгэх явцад хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хүсэв

2017 оны 4-р сард ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Гуандүн мужийн ажил байдал, хөгжлийн талд заавар өгч, Гуандүн мужийг “Дөрвийг баримтлан, гурвыг дэмжиж, хоёр зүйлд гавшгайлах” хэрэгтэй гэжээ.

--Дөрвийг баримтлах

    ХКН-ын удирдлагыг баримтлах

    Хятадын онцлогтой социализмыг баримтлах

    Хөгжлийн шинэ үзэл санааг баримтлах

    Өөрчлөлт нээлтийн бодлогыг баримтлах

--Гурвыг дэмжих

    Бүх улс орны хангамжийн талын бүтцийн өөрчлөлтөд дэмжлэг үзүүлэх

    Инновацийг хөгжүүлэх хөгжлийн стратегийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх

    Нээлттэй эдийн засгийн шинэ тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх

--Хоёр зүйлд гавшгайлах

    Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахаар гавшгайлан ажиллах

    Социализмыг орчин үеийн болгох байгуулалтын шинэ аянд гавшгайлан ажиллах

Эх орныхоо төлөө зүтгэх явцад хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хүсэв

2018 оны 3-р сарын 7-нд ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы Гуандүн мужийн төлөөлөгчдийн багийн хянан хэлэлцүүлэгт оролцож, Гуандүн мужийн ажил байдалд шинэ шаардлага тавьж, Гуандүн мужийнхан үзэл санаагаа чөлөөлж, өөрчлөлт шинэчлэлийг ахиулан, ажил хэрэгчээр хичээн зүтгэж, шинэ амжилт гаргаж, Гуандүн мужид хөгжлийн шинэ байдал бүрдүүлж, чансаатай хөгжлийн тогтолцооны механизм байгуулах, орчин үеийн эдийн засгийн систем байгуулах, бүх талаар нээлттэй хөгжих шинэ хандлагыг бий болгох, хамтаар байгуулж, хамтаар засаж, хамтдаа хуваалцах нийгмийн засаглалыг бүрдүүлэх зэрэг ажилд улс орныхоо тэргүүн эгнээнд гавшгайлахыг хүсжээ.

Эх орныхоо төлөө зүтгэх явцад хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хүсэв

Энэ жил Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ой тохиож байна. Шинэ түүхэн цаг үед шинэ амжилт гаргах нь өөрчлөлт нээлтийн бодлогын ойг тэмдэглэх хамгийн сайн арга юм.

Их уншсан

холбоотой мэдээ