АНУ, БНАСАУ эртхэн хэлэлцээ хийхийг уриалав
8-нд Бээжин хотноо Хятадын гадаад хэргийн сайд Ван И: БНАСАУ цөмийн туршилт хийхээ зогсоож, АНУ, БНСУ цэргийн сургуулилалт хийхээ түр зогсох санаачлага бол оновчтой сайн арга бөгөөд БНСУ, БНАСАУ-ын харилцааг сайжруулах үндсэн нөхцөл бүрдүүллээ. Талууд, ялангуяа АНУ, БНАСАУ эртхэн хэлхээ холбоо тогтоож, яриа хэлцэл хийхийг Хятадын тал уриалж байна гэжээ.
Ван И XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы хэвлэлийн бага хуралд: БНАСАУ, БНСУ хоёр тал өвлийн олимпын боломжоор нягт харилцсан нь хөшүүн байдалд ороод удаж байсан Солонгосын хойгийн асуудалд халуун дулаан уур амьсгал бий болгосон юм. Өвлийн олимпын үеэр БНАСАУ шинээр цөмийн пуужингийн туршилт хийгээгүй, АНУ, БНСУ ч БНАСАУ-д чиглүүлсэн цэргийн сургуулилтаа зогсоосон юм. Эдгээр бодит хэрэг нь Хятадын талын дэвшүүлсэн БНАСАУ цөмийн туршилт хийхээ зогсоож, АНУ, БНСУ цэргийн сургуулилалт хийхээ түр зогсоох санаачлага маш зөв оновчтой арга хэлбэр бөгөөд Өмнөд, Умардын харилцааг сайжруулахад үндсэн нөхцөл бий болгосныг практик гэрчилж байна. Солонгосын хойгийн асуудлыг зохицуулахад чухал алхам хийлээ. Одоо талууд идэвхтэй байр сууриар харилцаж, хамтын хүчээр Солонгосын цөмийн асуудлыг дахин яриа хэлэлцээний замд оруулах явдал маш чухал болж байна. Талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохыг ахиулах болон Солонгосын хойгийн дайн зогсоох хэлэлцээрийг энх тайван хэлэлцээр болгон өөрчлөн байгуулах гэсэн хоёр замаар зэрэг замнах аргаар цөмийн зэвсэггүй бүс болгох зорилтыг баримтлахын дагуу Солонгосын хойгийн энх тайвны механизмыг идэвхтэй байгуулж, цөмийн зэвсэггүй байлгах үйл явцыг ахиулахын зэрэгцээ БНАСАУ зэрэг талуудын аюулгүйн зүй ёсны анхаарлыг зохицуулах ёстой. Энэ бол Хятадын талын маягтын байр суурь, мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд тогтоосон зорилт юм гэжээ.