Юанийн олон улсын болох үйл явц улам урагшилна

2018-03-09 15:39:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Юанийн олон улсын болох үйл явц улам  урагшилна

9-нд Бээжин хотноо Хятадын төв банк болох Хятадын ардын банкны ерөнхийлөгч Жөү Шяочуань: Хятад улс юанийн хөрөнгийн дансыг солихыг тогтвортой, аажмаар ахиулж байна. Одоо зарим хязгаарлал бий. Эдгээр хязгаарлалыг дэг журамтай нээлттэй болгоно. Ингэснээр юанийн олон улсын болох үйл явц улам урагшлах болно гэжээ.

Жөү Шяочуань XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы хэвлэлийн төвд хийсэн хэвлэлийн бага хуралд ингэж  илэрхийлсэн юм. Тэрээр: Юанийг олон улсын болгох бодлогыг нэгэнт боловсруулаад байна: Худалдаа, хөрөнгө оруулалтад юанийг ашиглахыг зөвшөөрсөн. Үүний зэрэгцээ юань олон улсын валютын сангийн SDR буюу Олон улсын валютын сангийн зээлжих эрхэд албан ёсоор элссэн гэжээ.

Юанийн олон улсын болох үйл явц улам  урагшилна

Зах зээл нэлээд их хэмжээнд юанийг худалдааны тооцоо хийх, хөрөнгө оруулахад ашиглах сонирхолтой болсон. Мөн чухал таваар, нөөц бүтээгдэхүүн зэрэг хөрөнгийг үнэлэхдээ юаниар тооцох болсон. Энэ бол нэлээд урт хугацааны үйл явц юм. Түүнийг  хэн ч хүчээр албадах эрхгүй юм. Бүгд сайн дураараа, өөрийн ойлголтоороо гүйцэтгэж байна. Иймээс юанийг олон улсын болгох нь аажмаар урагшлах үйл явц мөн  гэж тэрээр үзэж байна. 

Их уншсан

холбоотой мэдээ