Хятад, Америк технологи инновацын салбарт хамтран ажиллахад ямар ч саад байхгүй
"Америкийн аж ахуйн нэгжүүд Хятад улсад ирэхийг бид дэмжих бөгөөд, цахилгаан хөдөлгүүрт автомашинаас гадна өөр салбарт бидний зөвшилцөж судлах зүйл маш олон бий. Илүү зөвшилцөж, санал бодлоо солилцвол технологи, инновацын салбар дахь Хятад, Америкийн хамтын ажиллагаанд ямар ч саад байхгүй” гэж Хятадын Шинжлэх Ухаан Технологийн Яамны сайд Вань Ган 10-нд болсон ХIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы хэвлэлийн бага хуралд хэллээ.
Цахилгаан хөдөлгүүрт автомашины салбар дахь Хятад, Америкийн хамтын ажиллагааны тухай сэтгүүлчийн асуултад Вань Ган хариулахдаа: Манай хоёр орон цахилгаан хөдөлгүүрт автомашины салбарт нягт хамтран ажиллаж, бид АНУ-ын Эрчим хүчний яамтай хамтарсан судалгааны төв ажиллуулж, барилгын эрчим хүчний хэмнэлт, нүүрсний бохирдлыг багасган ашиглах, цахилгаан хөдөлгүүрт автомашин зэрэг гурван агуулгаар хамтарсан судалгаа шинжилгээ хийж байна. Манай хоёр орон технологи, инновацын салбарт хамтран ажиллахад ямар ч харш саад байхгүй. Хэрвээ ямар нэг асуудал үүсвэл зөвшилцлөөр бүгдийг нь зохицуулж болно. Тиймээс Америкийн аж ахуйн нэгжүүд Хятад улсад ирж, цахилгаан хөдөлгүүрт автомашины салбар гэлтгүй, бусад салбарт ч хамтран ажиллах тухай бидэнтэй зөвшилцөхийг дэмжинэ” гэжээ.
Өнгөрсөн жил, Хятад улсын цахилгаан хөдөлгүүрт автомашин зэрэг шинэ эрчим хүчний машины борлуулалт 770 мянгад хүрч, Хятад улсад шинэ эрчим хүчний автомашины тоо 1 сая 600 гаруй мянгад хүрч, дэлхийн нийт тооны тал хувийг эзэлсэн байна. Вань Ган: 1978 онд Дэн Шяопин дарга АНУ-д айлчлах үеэр хоёр тал технологийн хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан бол эдгээр баримт бичиг өнөөг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж, Хятад улсын өөрчлөлт нээлтийн 40 жилийн турш, холбогдох хамтын ажиллагаа явуулж, баялаг амжилтад хүрсэн юм. Эдгээр хамтын ажиллагаа үргэлжлэн хэрэгжихийг хүсэж байна. Үүнд итгэл төгс байна. Хятад улсын цахилгаан хөдөлгүүрт автомашины салбарын хөгжил бол олон улсын тус салбарын бүтцийн өөрчлөлтийн чухал зангилаа учраас улс орнууд цахилгаан хөдөлгүүрт автомашинаа Хятадын зах зээлд нийлүүлж, Хятадын ард түмнийг худалдан авах улам олон ургальч сонголтоор хангахыг бид дэмжинэ гэжээ.