Зохиомол оюун ухааныг эдийн засаг, нийгмийн хөгжилд идэвхтэй ашиглана
"Хятад улс зохиомол оюун ухааны төслийн удирдамж, дүрэм зэргийг нийтэлж, түүгээр эдийн засаг, нийгмийн хөгжлийг улам ахиулах болно. Мөн Хятадын тус салбарын аж ахуйн нэгжүүд, судалгааны байгууллагууд олон улсын холбогдох байгууллага нэгжтэй хамтран ажиллаж, зарим техник мэргэжлийн чухал зүйлсээр давуу талаа ашиглан, чухал үүрэг гүйцэтгэж ажиллахыг идэвхтэй дэмжиж ахиулах болно” гэж Хятадын Шинжлэх Ухаан Технологийн Яамны сайд Вань Ган 10-нд хэллээ.
Өнгөрсөнд онд Хятад улсын нийтэлсэн “Шинэ үеийн зохиомол оюун ухааны салбарын хөгжлийн төлөвлөгөө” нь тус салбарын ирээдүйн хөгжлийг маш тодорхой төлөвлөсөн юм. Вань Ган: Зохиомол оюун ухаан гол судалгааг сайтар хийж, түүнийг нийгмийн олон салбарт нэвтрүүлж, хүн бүр, тэр тусмаа инновацын салбарт хүч үзэж буй аж ахуйн нэгжүүдэд ашиглуулах хэрэгтэй. Зохиомол оюун ухааныг машин унааг автоматаар жолоодох, хот суурины ухаалаг зам харилцаа, эмчилгээний зураг дүрсийн өгөгдөл боловсруулах, хурдны галт тэрэг, нисэх онгоцны буудал зэрэгт идэвхтэй ашиглуулахын төлөө Хятад улсын эрдэм шинжилгээний салбарынхан зохиомол оюун ухааны нөөцийн нээлттэй системийг байгуулж эхэлсэн юм гэжээ.