Ли Кэчян нарын зэрэг удирдлагууд төлөөлөгчдийн хэсгийн хянан хэлэлцүүлэгт оролцов

Д.Хүчитбаатар 2018-03-13 09:56:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

12-нд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн Ли Жаньшү, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Ван Хүнин, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны Сахилга бат шалгах комиссын нарийн бичгийн дарга Жао Лэжи, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн Хань Жэн нар ХIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы төлөөлөгчдийн хэсгийн хянан хэлэлцүүлэгт тус тус оролцсон байна. 

Ли Кэчян нарын зэрэг удирдлагууд төлөөлөгчдийн хэсгийн хянан хэлэлцүүлэгт оролцов

Ли Кэчян Хүнань мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцох үедээ тус муж иргэдийн амьжиргааг захиргааныхаа ажлын гол чухал тал болгохоо баримталж, хот суурины боловсрол, эмчилгээ зэрэг олон нийтийн үйлчилгээний хамрах цар хүрээ, чанарыг нэмэгдүүлж, иргэдэд улам их үр ашиг хүртээн, Хятадын төв нутгийн хөгжлийг үргэлжлэн дайчлахыг хүсжээ. 

Ли Кэчян нарын зэрэг удирдлагууд төлөөлөгчдийн хэсгийн хянан хэлэлцүүлэгт оролцов

Ли Жаньшү Гирин мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцон, Баянчулуу зэрэг төлөөлөгчийн илтгэлийг сонссоны дараа хэлэхдээ: Гирин муж Ши Жиньпин даргын өгсөн чухал зааврын үзэл санааг хянуур, тууштай хэрэгжүүлж, өндөр чанар, үр ашигтай, шилдэг сайн бүтэцтэй, давуу талаа гүйцэд ашиглан хөгжлийн шинэ замыг нээхийг хүсэж байна гэжээ. 

Ли Кэчян нарын зэрэг удирдлагууд төлөөлөгчдийн хэсгийн хянан хэлэлцүүлэгт оролцов

Ван Ян ШУӨЗО-ны төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцох үед онцлохдоо: Шинэ эриний ШУӨЗО-ны ажлыг сайтар биелүүлэхэд эрхбиш намын ХIХ их хурал, ХIХ сонгуулийн төв хорооны II, III бүгд хурлын үзэл санааг бүх талаар хэрэгжүүлж, Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санаагаар удирдуулан, нийгмийн амар амгалан, тогтвортой байдлыг хамгаалж, үндэстнүүдийн ард түмний эв нэгдлийг улам бэхжүүлэн, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын үзэл ухамсрыг дээшлүүлж, бүтээн байгуулалтын корпусын чухал үүргийг гүйцэд биелүүлэх замаар нийцтэй, хөгжин цэцэглэсэн, соёл дэвшилтэй, амар амгалан, Хятадын онцлогтой социалист Шиньжяныг бүтээн байгуулахын төлөө зүтгэх хэрэгтэй гэжээ. 

Ли Кэчян нарын зэрэг удирдлагууд төлөөлөгчдийн хэсгийн хянан хэлэлцүүлэгт оролцов

Ван Хүнин Хөхнуур мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцох үедээ: Эрхбиш шинэ эриний намын бүтээн байгуулалтын ерөнхий шаардлагыг хянуур хэрэгжүүлж, намын удирдлага, бүтээн байгуулалтыг бүх талаар эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ.

Ли Кэчян нарын зэрэг удирдлагууд төлөөлөгчдийн хэсгийн хянан хэлэлцүүлэгт оролцов

Жао Лэжи Ганьсү мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцох үедээ: БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайланг ямар ч эргэлзээгүйгээр дэмжиж байна гэжээ. 

Ли Кэчян нарын зэрэг удирдлагууд төлөөлөгчдийн хэсгийн хянан хэлэлцүүлэгт оролцов

Хань Жэн Хайнань мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцох үедээ: Хайнань муж үндэсний хөгжлийн ерөнхий төлөв байдалд маш чухал байр суурьтай, олон улсын арлын аялал жуулчлалын бүтээн байгуулалтыг хүч тавин хөгжүүлж, экологийн хамгаалалтыг тэргүүн байранд тавьж, эдийн засаг нь хөгжсөн, нийгэм нь соёлтой, экологи нь оршин амьдрахад таатай, хүн ард нь аз жаргалтай сайн сайхан Хайнанийг бүтээн байгуулахаа түргэтгэх хэрэгтэй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ