УТЗЗ-ийн 13-р сонгуулийн БХХ-ын Байнгын хорооны анхны хуралдаан болж өнгөрлөө
УТЗЗ-ийн 13-р сонгуулийн БХХ-ын Байнгын хорооны анхны хуралдаан 16-нд Бээжинд өндөрлөж, УТЗЗ-ийн БХХ-ны дарга Ван Ян хаалтыг даргалж үг хэлсэн байна. Тэрээр, Ардын улс төрөөр зөвлөлдөх ажлын тухай Ши Жиньпин даргын чухал үзэл санаа нь ардын улс төрөөр зөвлөлдөх ажлын хөгжлийн чиг хандлага, ерөнхий төлөв, стратегийн чанартай том асуултуудад шинжлэх ухаанч хариулт өгсөн байна. Энэхүү үзэл санаа бол Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааны чухал бүрэлдэхүүн хэсэг, мөн ч шинэ цаг эрин дэх ардын улс төрөөр зөвлөлдөх үйл хэргийн хөгжлийг удирдан хөтлөх шинжлэх ухаанч онол, үйл ажиллагааны удирдамж болох юм. Энэ удаагийн байнгын хорооны хуралдаанаар ардын улс төрөөр зөвлөлдөх ажлын тухай Ши Жиньпин даргын чухал үзэл санааг суралцаж, ирэх таван жилд тухайлсан ажлаа биелүүлэхэд үзэл санааны үндэс суурийг тавьж өгсөн байна гэжээ.
Ван Ян онцлохдоо, эрхбиш ардын улс төрөөр зөвлөлдөх тогтолцооны мөн чанар, байр суурийг баримталж, нам болон улс орны гол чухал ажил үүргийн тойронд ажил үүргээ өндөр түвшинд биелүүлэхийг хичээх хэрэгтэй. Энэ жилийн хувьд улс төрөөр зөвлөлдөх том чухал үйл ажиллагаа, УТЗЗ-ийн шинээр өөрчлөлт оруулсан дүрмийг сайтар суралцан ухуулан хэрэгжүүлж, УТЗЗ тогтолцооны том чухал өөрчлөлтийг практик дээр хянуур хэрэгжүүлэх, гишүүдийн сургалтыг сайтар зохион байгуулах зэрэгт анхаарлаа төвлөрүүлж, санал санаачилга, нийгмийн ажил байдалтай танилцах, онолын судалгаа хийх зэрэг ажлын чанарыг улам дээшлүүлэх хэрэгтэй гэжээ.
Мөн өдрийн хуралдаанаар бас “Тусгай зөвлөл байгуулах тухай УТЗЗ-ийн 13-р сонгуулийн БХХ-ын Байнгын хорооны шийдвэр”-ийг баталж, санал санаачилгын зөвлөл, эдийн засгийн зөвлөл, хөдөө аж ахуй болон хөдөө тосгоны зөвлөл, Хүний нөөц болон хүрээлэн буй орчны зөвлөл, Боловсрол шинжлэх ухаан эрүүл мэнд спортын зөвлөл, Нийгэм болон хуулийн засаглалын ажил эрхэлсэн зөвлөл, Үндэстэн болон шашны зөвлөл, Хонконг, Макао, Тайвань, гадаадад байгаа Хятадын цагаач нарын ажил эрхэлсэн зөвлөл, Гадаад хэргийн зөвлөл, Соёл түүх болон сургалтын зөвлөл зэрэг арван тусгай зөвлөл комиссыг байгуулахаар болжээ. Түүнчлэн УТЗЗ-ийн 13-р сонгуулийн БХХ-ын Байнгын хорооны нарийн бичгийн дарга нарын нэрсийн жагсаалт болон тусгай зөвлөлүүдийн дарга, орлогч дарга нарын нэрсийн жагсаалтыг хянан баталжээ.