Үндсэн хуульд заасан үзэл санааг хэлбэрэлтгүй баримтлах хэрэгтэй

Д.Хүчитбаатар 2018-03-20 12:13:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Үндсэн хуульд заасан  үзэл санааг хэлбэрэлтгүй баримтлах хэрэгтэй

20-нд ХIII сонгуулийн  БХАТИХ-ын анхдугаар чуулган хаалтаа хийлээ. БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли  Жаньшү хаалтын хуралд хэлэхдээ: Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой  социалист үзэл санаа бол ХКН урт хугацаанд баримтлах үзэл санаа төдийгүй, мөн  Хятад улсын үндсэн хуульд заасан улс орноо удирдах чухал үзэл санаа юм. Үндсэн  хуульд заасан үзэл санааг бид хэлбэрэлтгүй баримтлах хэрэгтэй гэжээ. 

Үндсэн хуульд заасан  үзэл санааг хэлбэрэлтгүй баримтлах хэрэгтэй

16 хоног хуралдсан 2018  оны Хятадын хоёр чуулганаар улс орны өнцөг булан бүрээс ирсэн 3000 гаруй  төлөөлөгч 1 тэрбум 300 сая иргэдийн хүсэл найдварыг хүлээж, үндсэн хууль болон  бусад холбогдох хууль дүрэмд заасан үүрэг хариуцлагаа хянуур биелүүлж, үндсэн  хуульд өөрчлөлт оруулах эрхэм үүргээ гүйцэтгэж, хянан шалгах хууль, төрийн  зөвлөлийн байгууламжийн өөрчлөлтийн төсөл, засгийн газрын ажлын тайлан, бусад  салбарын тайлан зэргийг хянан баталж, төрийн байгууламжийн шинэ удирдлагуудыг  сонгосон юм.

Хаалтын хуралд, БХАТИХ-ын  Байнгын хорооны дарга Ли Жаньшү хэлэхдээ: Үндсэн хууль бол улс орны язгуур хууль  дүрэм болохоор хамгийн дээд эрх хүчинтэй юм. Бид түүнийг эрхбиш чанд мөрдөх  хэрэгтэй. Үндсэн хуульд ХКН-ын удирдлагыг баримтлах тухай заасныг эрхбиш мөрдөх  хэрэгтэй. Түүхэн замнал, ард түмэн ХКН-ыг сонгож, нам ард түмнээ удирдаж  боловсруулсан үндсэн хууль нь нам болон нийт иргэд санал бодлоо нэгтгэснийг  харуулж байна. Тиймээс ард түмэн үндсэн хуульд заасан намын удирдлагыг дагаж,  нам үндсэн хуулийн хүрээнд ажиллах хэрэгтэй. Намын удирдлагыг баримталж, ард  түмэн эрх мэдэж эзэн суух, хуулийн засаглалыг нэгтгэх нь намын удирдлагыг  баримтлах хамгийн үндсэн агуулга юм. Үүний зэрэгцээ, бид үндсэн хуульд заасан  улс орны язгуур үүрэг хариуцлага, хөгжлийн зам, тэмцлийн зорилтыг хэлбэрэлтгүй  баримтлах хэрэгтэй. Эрхбиш үндсэн хуульд заасан ардын ардчилалтай засаглал,  ардын төлөөлөгчдийн их хурлын тогтолцоог эрс баримтлах хэрэгтэй  гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ