Хятад улс цэвэр эрчим хүчний ашиглалтыг ихээр хөгжүүлж байна

2017-07-18 16:31:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улс цэвэр эрчим хүчний ашиглалтыг  ихээр хөгжүүлж байна

Эрчим хүч бол эдийн засаг,  нийгмийн хөгжлийн амин сүнс юм. 5 жилийн турш, Хятад улс шинэ эрчим хүчийг нээн хөгжүүлж, эрчим хүчийг цэвэр, нүүрстөрөгч бага ялгаруулдаг болгож, эдийн засгийн  өсөлтийн чанарыг тасралтгүй сайжруулан ард олонд хүртээмжтэй байдлыг дээшлүүлж  байна.

Хятад улс цэвэр эрчим хүчний ашиглалтыг  ихээр хөгжүүлж байна

Бээжин хотын иргэн хатагтай Жан өглөө бүр  прокатны унадаг дугуйгаар 2 километр зайтай метроны буудалд хүрч метронд сууж  ажилдаа явдаг байна. 

Амар байдаг юм. Гар утсаараа 2  хэмжээст кодыг уншуулаад дугуй унаад явдаг. Дугуй олон байдаг л даа. Хоёрт, үнэ  нь хямд, нэг удаа унахад 0.5 буюу 1 юань л зарцуулдаг. Зам дөхөхийн хажуугаар  дасгал ч болдог. Зам түгжрэх гэж санаа зовох хэрэггүй гэжээ.

Энэ оны 5-р  сар хүртэл Хятадын олон газар 10 сая прокатны унадаг дугуй ашиглалтад оруулсан  ба хэрэглэгчийн тоо 100 саяд хүрсэн байна. “Интернет + Ногоон унаа” хэмээх энэ  хэлбэр чухал үр дүн гаргаж байгааг хүмүүс бүгд мэднэ.

Аяллын салбарт бодлогын урамшуулал,  технологийн боогдуулж байсан бэрхшээлийг арилгахыг дагалдан Хятадын шинэ эрчим  хүчний авто машины хөгжил түргэсэж, энгийн айл өрхийн гэрт хүрсэн байна. Сүжөү  хотод амьдардаг Сү ноён саяхан цахилгаан хөдөлгүүрт авто машин худалдан авсан  байна. Тэрээр танилцуулж хэлэхдээ: Сүжөү хот 2 км бүрт “цэнэглэх багана босгох”  ажил хийж байна: Энэ нь миний цахилгаан хөдөлгүүрт авто машин худалдан авсан гол  шалтгаан юм гэжээ. 

Энэ нь түргэн цэнэглэдэг, зардал хямд  байдаг. Нэг удаа цэнэглэхэд 100-200 км явах бөгөөд арав хорьхон юань зарцуулдаг  гэжээ.

Хятад улс цэвэр эрчим хүчний ашиглалтыг  ихээр хөгжүүлж байна

Тоо бүртгэлээс үзвэл, 2016  онд Хятадын шинэ эрчим хүчний авто машины үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ 500  мянгаас давж, дэлхийд тэргүүлжээ. Шатахуун хэрэглэдэг машинтай харьцуулбал цэвэр  цахилгаан хөдөлгүүрт машин бохир хий огт ялгаруулдаггүй, 10 мянган км бүрт  нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт 2.3 тонноор бага  байдаг. 

Хотод төдийгүй, цэвэр эрчим хүч Хятадын алс хөдөө орон  нутгийн дүр төрхийг ч өөрчилж байна. Хятадын баруун өмнөд бүсийн Юньнань мужийн  Юнрэнь шянь "Нарны хот" нэртэй бөгөөд нарны тусгалын хэмжээгээр Хятадад хоёрт  ордог. Юнрэнь шяний ойн аж ахуйн газрын хөдөө тосгоны эрчим хүчний ажлын цэгийн  дарга Лио Минрун сурвалжлагчид хэлэхдээ: Нарны зайгаар цахилгаан гаргах зэрэг  эрчим хүчний ашиглалт нь иргэдийн амьжиргааг сайжруулж,  экологийг  хамгаалсан  гэжээ. 

"Нарны энергийн тоног төхөөрөмж 10 шахуу мянгыг  угсруулж, 6000 гаруй өрхийн гал зуухны нөхцөлийг сайжруулав. Эдгээр төслийг  хэрэгжүүлэх замаар хөдөө орон нутгийн эрчим хүчний асуудлыг зохицуулж, ойн  баялгийг хамгаалсан" гэжээ. 

Тоо бүртгэлээс үзвэл, 2016 онд Хятадын  нарны зайн цахилгаан гаргах төхөөрөмжийг шинээр угсруулсан хэмжээ, ерөнхий  цогцолбороор дэлхийд тэргүүлсэн байна. Хятадын Үндэсний эрчим хүчний газрын  орлогч дарга Ли Янжэ хэлэхдээ: Нарны энерги зэрэг цэвэр эрчим хүч ирээдүйн эрчим  хүчний хангамжийн гол цогц болно гэжээ.  

"Сэргээгдэх эрчим хүч бол  Хятад улсын чулуужсан түлшнээс бусад төрлийн эрчим хүчинд гол байр эзэлдэг.  Мөн Хятадын ирээдүйн эрчим хүчний хэлбэрийн өөрчлөлтийн чухал найдвар юм. “13-р  таван жил”-ын төлөвлөгөөний хугацаанд сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын  цар хэмжээ 2.5 их наяд юаньд хүрэх бөгөөд 2020 он гэхэд нарны эрчим хүч ашиглан  цахилгаан үүсгэх төхөөрөмжийн чадвар 110 сая кв-аас давах төлөвтэй байна”  гэжээ.

Олон улсын хэмжээнд шинэ  эрчим хүчний салбарын 8.1 сая ажлын байрны 3.5 сая нь Хятад улсад байна гэж Олон  улсын сэргээгдэх эрчим хүчний байгууллага үздэг. Хятад улс нэгэнт “шинэ эрчим  хүчний салбарын хошуучлагч” болсон гэж мэргэжлийн шинжээчид үзэж байна.

Хотоос хөдөө тосгон, хувь  хүнээс компани нэгж хүртэл эдгээр нарийн өөрчлөлтүүд Хятад улс эрчим хүчний  хэлбэрийн өөрчлөлт, хөгжлийг түргэтгэн ахиулсантай салшгүй холбоотой.  Олон жилийн турш Хятад улс нэгж ДНБ-ны эрчим хүчний зарцуулалтыг эдийн засаг,  нийгмийн хөгжлийн заавал мөрдөн баримтлах заалт болгосоор  ирэв.

Эх сурвалжид мэдээлснээр,  өдгөө Хятад улс эрчим хүч хэмнэх зорилтын хариуцлагад үнэлгээ шалтгалт хийхээ  эрчимжүүлж, эрчим хүч, эрчим хүч хэмнэх тухай холбогдох хууль тогтоолыг  боловсронгуй болгож, эрчим хүч хэрэглэх эрхийг ашигтайгаар эдлэх, арилжих  туршилтыг практикт гүнзгийрүүлж, улмаар үйлдвэрлэлийн арга хэлбэрийг эко болгох,  ногоон, нүүрстөрөгч багатай хэрэглээний хэлбэр болгон бүтээн байгуулахыг хөтлөн  дагуулж байна. 

Их уншсан

холбоотой мэдээ