Хятадын хурдны төмөр зам гаднын хүний нүдээр

2017-07-18 16:56:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын хурдны төмөр зам гаднын хүний нүдээр

Сүүлийн үед нэг бүс нэг зам дагуу 20 улс орны залуус Хятадын шинэ 4 нээлтийг сонгохдоо Хятадын хурдны төмөр замыг тэргүүн байранд тавьсан байна. Энэ нь гадаад залуусын хамгийн их сонирхдог сэдэв болжээ. Хятадын хурдны төмөр зам гаднынханд ямар сэтгэгдэл төрүүлсэн талаар сурвалжлагч Бээжингийн хэдэн галт тэрэгний буудлаар явж, гадаад хүмүүсээс ярилцлага авсан байна. 

Түргэн шуурхай, цаг барьдаг, амар байгаа нь тэдэнд төрсөн анхны сэтгэгдэл байлаа. Вагонууд нь цэвэр цэмцгэр, цаг хэмнэдэг, тасалбар авахад амархан зэрэг нь гадаадын хүмүүст таалагдаж байлаа. 

Шанхайд суралцдаг 15 настай Итали охин сэтгүүлчид хэлэхдээ: Би Шанхайгаас хурдны галт тэргээр Бээжинд ирсэн. Зуны амралтаараа Хятадын олон газраар аялах санаатай байна. Хамгийн түрүүнд хурдны галт тэргийг сонгоно доо гэжээ. 

Хятадын хурдны төмөр зам гаднын хүний нүдээр

"Би ангийн хүүхэдтэйгээ онлайнаар тасалбар авсан, маш амархан. Хурдны галт тэргэнд суухад таатай. Цаг үрэхгүй, тавхан цаг яваад хүрнэ. Аятайхан санагдаж байна. Цаг хурдан өнгөрөх юм. Замдаа цаг хэмнэлээ гэж бодохоор сайхан санагдаж байна. Хурдны галт тэргээр аялахад гаднын үзэмж зургийг сонирхоод гоё байна.”

Зимбабвегийн Кудзай Феликс Мавонек Шанхайн Их Сургуулийн цахилгаан инженерийн дээд сургуулийн оюутан юм. Аялах дуртай, Хятадын соёлыг сонирхдог учраас амралт болгоноор аялдаг. Тэрээр Наньжин, Ханжөү, Шэнь-Янаар аялсан, үргэлж хурдны галт тэргээр явдаг. Учир нь хурдны галт тэрэг маш сайн гэж байлаа.

"Хурдны галт тэрэг маш сайхан санагддаг. Ярих юм байхгүй. таатай, хурдан. Дээд тал нь 350-355 километрт хүрч байна. Би хурдны галт тэргээр Наньжин, Ханжөү, Жининд очиж байсан. Бүгдэд нь хурдны галт тэргээр явсан. Би вичатаар билет захиалдаг, гурван программ бий. Би нэрийг нь санахгүй байна. Захиалчхаад шууд вокзал дээр очоод билетээ авчихдаг. ”

Хятадын хурдны төмөр зам гаднын хүний нүдээр

Тэдэнтэй адилхан хурдны галт тэргээр зорчиж буй гадаадынхан олон бий. Бүртгэлээс үзвэл 2016 онд Хятадын хурдны галт тэргээр зорчигчдын тоо давхацсан тоогоор 1 тэрбум 443 саяд хүрч, энэ нь Африк тив, Өмнөд Америк тивийн хүн амын нийлбэртэй тэнцэж байгаа юм. Хятадын хурдны галт тэрэг сүүлийн жилүүдэд эрчтэй шинэчлэн хөгжиж байна. 

Польшийн зорчигч Сизевежковски Звигниев Бээжингийн Олон Улсын Нисэх Онгоцны Буудлаас Бээжингийн Галт тэрэгний өмнөд өртөөнд хүрч хурдны галт тэргээр Чиндаод очиж хуралд оролцжээ. Нас дал гарсан тэрээр хагас зууны турших Хятадын хөгжлийг гайхаж байгаагаа хэлжээ. Тэрээр энэ удаа Хятадад ирээд орчин үеийн олон улсын хотыг харсан. Мөн хурдны галт тэрэгний хөгжлийг бахархаад барахгүй байна гэж билээ.

Хятадын хурдны төмөр зам гаднын хүний нүдээр

"Хурдны галт тэрэгний сүлжээ маш сайн, ард иргэдэд их амар болсон байна. Хятад улсын хурдны галт тэрэг богино хугацаанд ингэж хөгжсөн нь хятад иргэд бүхний бахархал байх ёстой. Манай Польш улсад ч хурдны замыг хөгжүүлж байна, гэхдээ Хятадынх шиг хөгжөөгүй. Хятад хүмүүс их хөдөлмөрч, тиймээс хятад хүмүүс олон чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Хятад улсад 60, 70-аад оны үед зөвхөн цэргийн хувцас, унадаг дугуй, бугуйн цаг, оёдлын машин авч болдог байсан гэж сонссон. Гэтэл одоо бүх зүйл өөрчлөгдсөн байна.”

Их уншсан

холбоотой мэдээ