Өндөр насны асрамжийн үйлчилгээний өөрчлөлтийг түргэтгэж байна

2017-07-18 17:04:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өндөр насны  асрамжийн үйлчилгээний өөрчлөлтийг түргэтгэж байна

Хятадын хүн амын хөгшрөлт түргэсэхийн хэрээр асрамжийн байгууллага нэгжийн үйлчилгээ дагж амжихгүй, үйлчилгээ хүрэлцэхгүй байгаа асуудал улам бүр илэрхий болсон ба энэ асуудлыг зохицуулахын тулд Хятад улс тухайн салбарын өөрчлөлтийг түргэтгэж, нийгмийн олон салбарынхныг өндөр насны асрамжийн  үйлчилгээнд оролцох идэвхийг дайчлан, тогтолцооны чанартай өртгийг буруулж,  дүрэмжсэн, шударга хөгжлийн нөхцөл бүрдүүлж байгаа юм.

Хятадын Үндэсний статистикийн газрын тоо баримтаас үзвэл, 2016 онд  Хятадад 60-аас дээш насны ахмадын тоо 230 саяд хүрч, хүн амын 16.7 хувийг  эзэлжээ. Эдгээр ахмадын дунд, ар гэрээ сахин хоцорсон, үр хүүхэдгүй хүн бараг  100 саяд дөхжээ. Ахмадын тоо нэмэгдэж, асарч харгалзах байгууллага нөөц байж,  хүрэлцэхгүй байгаа зэргээс болж зарим том хотын асрамжийн газарт мөнгөө бариад  ор олдохгүй байна.

Ханжөү хотод амьдардаг 75 настай Жан гуай: Хүүхдүүд маань ажил ихтэй  байдаг болохоор би олон жил ганцаараа амьдарсан. Гэвч сүүлийн үед биеийн байдал  муудсан болохоор асрамжийн газар очиж амьдрахаар шийдсэн. Харин тэнд ор  олдохгүй, одоо хүртэл захиалгаа хэзээ авахыг мэдэхгүй л сууж байна  гэжээ.

"Өмнө нь утсаар  бүртгүүлсэн боловч 800 дугаарт жагсаж байсан. Тэгээд жилдээ ердөө арав гаруй  хүнийг хүлээж авдаг гэнэ. Тэгэхээр би 80 жил хүлээнэ гэсэн үг.”  

Хятадын Иргэдийн хэргийн яамны  бүртгэлээр, 2015 онд Хятад улсын үндэсний хэмжээнд өндөр насны асрамжийн  газруудад нийт 6 сая 698 мянган ор буюу 1000 ахмад тутамд 30.3 ор ногдож байна.  Хэдийгээр 5 жилийн өмнөхөөс 70.2 хувиар нэмэгдсэн ч эрэлт хэрэгцээ их хэвээрээ  байна. 

Өндөр насны  асрамж дутагдаж байгаа асуудлыг зохицуулахын тулд талууд идэвхтэй зүтгэж байна.  Бээжин хот өндөр насны асрамжийн өртөө хэмээх амьдрал ахуйг нь харгалзан,  дуудлага үйлчилгээ, хоол хүнсний үйлчилгээ, эрүүл мэндийн удирдамж, соёл  цэнгээний болон сэтгэл заслын үйлчилгээ зэрэг 6 төрлийн үндсэн үйлчилгээ үзүүлж,  нөхцөл бүрдсэн өртөө нь сэргээн засах эмчилгээ, сэтгэл зүйн зөвлөлгөө, хуулийн  зөвлөлгөө зэрэг үйлчилгээ үзүүлэх юм байна.

Ноднин жилийн сүүлчээр,  Хятадын Төрийн зөвлөлийн тамгын газар өндөр насны асрамжийн үйлчилгээний зах  зээлийг нээлттэй болгох бичиг баримт нийтэлж, өндөр насны асрамжийн байгууллагын  зах зээлд орох стандартыг чөлөөлж, хяналт зөвшөөрлийг хялбарчлан, зах зээлийн  орчинг сайжруулах зэрэг арга хэмжээ авч, 2020 онд өндөр насны асрамжийн  үйлчилгээний чанарыг эрс сайжруулж, ард олныг сэтгэл ханамжтай болгоно гэжээ.  Энэ тухай Хятадын иргэний яам зэрэг байгууллага жилийн эхээр бичиг баримт  нийтэлж, өндөр насны асрамжийн үйлчилгээний удирдлагыг өөрчилж, өндөр насны  асрамжийн байгууллагын хяналт зөвшөөрлийг хялбарчлах зэрэг арга хэмжээ авсан  байна. Эдгээр арга хэмжээ нийгмийн хүчний тус салбарын тоног төхөөрөмж  байгуулах, үйлчилгээний салбарт ихээр орохыг ахиулна гэж Хятадын засаг  захиргааны удирдлагын их сургуулийн Олон нийтийн удирдлагын салбарын профессор  Жү Лижя үзэж байна. 

Бээжингийн их сургуулийн профессор Лү Жехуа  хэлэхдээ: Одоо Хятадын ахмад настнуудын 90 хувь нь гэр орондоо буюу хороололд  амьдарч байна. Хойшид энэ хоёр аргыг урамшуулан боловсронгуй болгох хэрэгтэй  гэжээ. 

Тэрээр хэлэхдээ: Ирээдүйн хөгжил, Хятад хүмүүсийн өндөр  настны асрамжийн үзэл бодлын талаар гэр орондоо болон хороололд амьдрахыг хэрхэн  уялдуулж, чанарыг сайжруулах нь асрамж авахаас илүү чухал асуудал болно.  Тухайлбал, Бээжин хот хорооллын настайчуудын асрамжийн төв, гэр орондоо асрамж  авах зэрэг төсөл гаргаж, үүнийгээ дараагийн шатны өөрчлөлтийн чухал тал болгох  ба энэ нь байгууламжийн асрамж хүртээх ажлын өөрчлөлтөөс илүү хэцүү байх болно  гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ