"Дафагийн суваг"-ийн ард иргэдэд үр өгөөж хүртээж байна

2017-07-18 14:49:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Дафагийн суваг"-ийн ард иргэдэд үр өгөөж хүртээж байна

Хятадын баруун нутгийн Гүйжөү мужийн Зун-игийн уулархаг нутагт "Дафагийн суваг" хол ойрдоо маш алдартай билээ. 20 гаруй жилийн турш, энэхүү уулархаг газарт 10 мянган метрийн урт ус татах суваг зассан нь энэ нутгийн хөрш шороог ундлан, зам дагуу тосгоны иргэдэд үр ашиг хүртээсээр иржээ. Эдүгээ энэхүү 36 жилийн түүхтэй усан суваг орон нутгийн иргэдэд амьжиргааны сайн сайхан хүчин болж, шинэ аянаа үргэлжлүүлсээр байна. 

Зунь-и хотын Бөжөү суурины Туаньжэ тосгонд амьдардаг Тан Эньжүйгийн өдөр бүр баяртай байдаг хамгийн сайхан явдал нь өөрийн үхэр малаа хариулах ажил байлаа. Энэхүү уулархаг нутгийн уугуул тариачны хувьд үхэр бол гэр бүлийн амьдралыг нь өөрчлөх итгэл найдвар юм. Тэрээр хэлэхдээ, Би 10 хэдэн үхэр хариулж байна. Аажмаар өсгөн үржүүлэх бөгөөд хашаа саравчаа шинэтгэнэ гэлээ. 

"Дафагийн суваг"-ийн ард иргэдэд үр өгөөж хүртээж байна

Одоогоор үхрээ хариулж өгсөөд жилд бараг 70, 80 мянга гаруй юаний орлого олж байна. 20 жилийн өмнө тэдний гэр бүлийн бүтэн жилийн орлого 3000 юаньд хүрэхгүй байсан. Энэ өөрчлөлт нь устай болсонтой шууд холбоотой юм. Тэрээр цааш нь хэлэхдээ, Өнгөрсөн хугацаанд усгүй болохоор цөөн үхэр хариулж байсан. "Дафагийн суваг"-ийг зассанаас хойш, хүн, мал усаар дутахгүй болсон гэж ярьж байлаа. 

10 км-ийн цаанах уулнаас ус татаж авчрахын тулд Туань Жэ Цүнь буюу Найрамдал тосгоныхон хад нүхэлж суваг гаргасан байлаа. Тосгоны дарга Хуан Дафагийн нэрээр нэрийдсэн уг суваг нь усны дутагдалд орсон Найрамдал тосгоныг устай болгосноор барахгүй бас тухайн нутгийн иргэдийн хувь заяаг өөрчилсөн юм. 23 наснаасаа 59 нас хүртэл Хуан Дафа өөрийнхөө хамгийн сайхан насыг суваг татахад зарцуулсан нь анхнаасаа тосгоны иргэдээ идэх хоолтой болгох ганцхан зорилготой байсан юм.

Ус татахаас өмнө манай хоёр тосгон ойролцоогоор 16 га газартай байж, 30 мянган кг тутаргын ургац авдаг байлаа. Энэ сувгийг татсанаас хойш тэр жилдээ тариан газраа бүгдийг нь усалдаг болсон юм.

Устай болсноос хойш Найрамдал тосгоны хариуцлагатан Хуан Дафа тосгоныхоо иргэдийг дагуулан тариа болон 50 га-д тутарга тариалдаг болж, жилдээ 30 мянган кг ургац авдаг байснаасаа 400 мянган кг ургац авдаг болж, тосгоны иргэд бүгд гэдэс цатгалан байх болжээ. 

"Дафагийн суваг"-ийн ард иргэдэд үр өгөөж хүртээж байна

Устай болсноос хойш тосгоны иргэд тарьж тэжээн үржүүлэх үйлс хөгжүүлжээ. Өдгөө айл болгон гэрийн тэжээвэр амьтан тэжээдэг болжээ. 

Сүүлийн хэдэн жилд, Туань Жие тосгон 40 гаруй га газрыг арчилж усан үзэм тарьжээ. Тосгоны ард Шюй Гүөшү дээрх тариан талбайгаас 0.8 га газар даачлан авсан байна. Усан үзэм тарих нь түүнд муугүй сонголт мэт санагджээ.

Тэрээр хэлэхдээ, "өмнө нь энэ талаар бодоход ч зориг хүрэхгүй байсан, усан үзэм тарих, хонь үхэр малжих зэргийг боддог ч үгүй байсан. Учир нь энд усны эх үүсвэр байхгүй. Одоо 43 га илүү газраа бүгдийг тариан талбай болгож, тариачид суулгац авахад мөнгө гаргадаггүй мөртөө засгийн газраас нөхвөр олгодог болсон" гэв.



Усны эх үүсвэртэй болсон ба орон нутгийн засгийн газраас хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлснээр, Шюй Гүөшү жилдээ бараг 100 мянган юаний орлого олох юм байна.


Одоо "Да Фагийн суваг" хэмээх нэр улам алдаршиж, маш олон хүн энэхүү орчин цагийн "гайхамшиг"-ийг өөрийн нүдээр харахыг хүсэж, орон нутаг ч хөдөө тосгоны аялал жуулчлалыг хөгжүүлэхээр бэлдэж байна. Туань Жие тосгон хэмээх Хятадын жирийн нэгэн тосгоны хувьд хэлбэрэлтгүй хичээн зүтгэж тасралтгүй амжилт олсоор байна. Залуухан "Да Фагийн суваг" ч шинэ цаг эринд шинэ замнал нээсэн байна.


Их уншсан

холбоотой мэдээ