Дүнзгэз Чинбүгийн бизнесийн түүх
Сарлагийг голдуу Хөхнуур-Түвдийн өндөрлөгийн түвдүүд малладаг. Сарлаг бол өндөрлөг нутагт л байдаг "ердийн хөсөг" юм. Мөн тэндхийн малчид сарлагийн сүүгээр олон төрлийн цагаан идээ хийнэ. Хөхнуур мужийн Гүөлүө жөүгийн сарлагийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг "Галсанмядаг" компаний захирал Дүнзгэз Чинбү хажууханд нь байгаа бизнесийн боломжийг олж харсан төдийгүй өөрөө үйлдвэрлэж борлуулах замаар нутгийн малчдаа баяжуулсан байна.
Энэ жил тавин настай Дүнзгэз Чинбү бол түвд бүсгүй юм. Тэрээр өөртөө их итгэлтэй хүн. 1985 онд 18 настай Дүнзгэз Чинбү орон нутгийнхаа сүү сүүн бүтээндэхүүний төрийн өмчит аж ахуйн нэгжид ажиллаж байв. 20 гаруй жилийн түүхтэй тус аж ахуйн нэгж дампуурч, ажилчид нь ажилгүй болно гэдгийг тэр үед түүний санаанд ороогүй, ажилгүй болсны дараа өөрөө сүү сүүн бүтээгдэхүүний компани байгуулна хэмээн санаагүй ажээ.
2004 онд ядуу амьдралтай, өрх толгойлсон бүсгүй Дүнзгэз Чинбү өчүүхэн ч шантралгүй, өөрөө бизнес эрхлэхээр зориг шулуудсан байна. Олон жил сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрт ажиллаж байсан тэр энэ талын туршлагатай учир сарлагийн сүүгээр тараг хийхээр шийджээ.
Тэрээр хэлэхдээ: "Тэр үед хөрөнгө мөнгө байхгүй, ердөө 3000 юань зарцуулж, гэрийн нөхцөлд өдөрт 20, 30 жин тараг бүрдэг байлаа. Тэгээд өөрөө үйлдвэрлэж, өөрөө борлуулдаг болсон. Заримдаа хасах 27-28 хэмийн хүйтэнд, зам дээр тэргээ түрж, тараг борлуулдаг байсан" гэжээ.
Байшин түрээслэх боломжгүй учир өдөр шөнөгүй тэргээ түрж, тараг борлуулна. 2009 онд, бизнес эрхлэх анхны орлогоо олж, бизнесээ өргөжүүлж эхэлсэн байна.
"2009 онд барьцаатай бага хэмжээний зээл олгох бодлого хэрэгжүүлж, Гүөлүө жөүгийн Хүн хүчний нөөцийн салбараас хувь хүнд 50 мянган юаний зээл олгох болов. Орон нутгийн захиргаанаас намайг үнэхээр хичээн ажиллаж байгаа хэмээн харж үзээд надад 200 мянган юаний зээл өгсөн юм. Тэгээд би тэр мөнгөөр тараг боловсруулах үйлдвэр байгуулсан. Одоо бол орон нутгийн 20 гаруй төрлийн онцгой бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа".
Дүнзгэз Чинбү эхний орлогоороо "Галсанмядаг" хэмээх сүүний ХХК байгуулж, гэрийн нөхцөлд хийж байснаа үйлдвэрийн газартай болгжээ. Тэрээр журамжсан үйлдвэрлэл, борлуулалттай болсны дараа, бүтээгдэхүүний чанарын хяналт шалгалтын төхөөрөмж суурилуулж, өөрийн лаборатори, хяналт удирдлагын систем байгуулжээ.
"2009 онд, долоохон ажилчинтай, үйлдвэрийн төхөөрөмж шаардлага хангахгүй зэргээсээ болоод багагүй бэрхшээлтэй тулгарсан. 2010 онд 800 мянган юань зарцуулан төхөөрөмжүүд оруулж, 3 сая юань зарцуулан орхоодой жимстэй тараг, шингэн сүүг хүйтэн нөхцөлд хадгалах төхөөрөмж оруулж, нийт 8 сая гаруй юань зарцуулан үйлдвэр байгуулсан юм".
"Эхлээд айлууд сүүгээ өөрсдөө хүргэж ирдэг байлаа. Тэгэхэд нэг айлаас өдөрт арав, хорин кг сүү ирдэг байсан. Хожим захиргаанаас зохион байгуулалт хийж, аж ахуйн нэгжүүдэд туслах хоршоо байгуулснаар, хоршооны зүгээс гишүүдийн саалийг нийлүүлэн хүргэж ирдэг болсон. Мөн хоршооноос гишүүдээ сургалтад хамруулан, сүүний чанар, эрүүл мэндийн шаардлага хангаж байна".
Одоо, сүүний "Галсанмядаг" компани орон нутгийн 5 хамтарсан хоршоололтой хамтран ажиллаж, сүүгээр хангадаг малчдыг ч техникийн бэлтгэл сургалтад хамруулдаг байна. Энэ оны 7-р сард, Дүнзгэз Чинбү 30 сая юаний хөрөнгө оруулалт хийж, Гөүлүэ жөүгийн аж үйлдвэрийн паркт нялх хүүхдийн сарлагийн хуурай сүүний үйлдвэр байгуулж байна. Энэ удаа тэр аж ахуйн нэгжийн хөгжлийг бодолцохын зэрэгцээ ойр хавийн малчдыг дайчлан хамтдаа ядуурлаас ангижирч, чинээлэг амьдралтай болгох талаар бодолцжээ.
Тараг үйлдвэрлэх ажил үндсэндээ боловсронгуй болсон ч зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна. Одоогоор хуурай сүүний үйлдвэрлэл, борлуулалт эрэлттэй байгаа болохоор малчдыг дайчлан ажиллах боломж байна. Би 2015 оноос органик аж үйлдвэрийн паркт нялх хүүхдийн сарлагийн хуурай сүүний үйлдвэр байгуулсан. Одоо тарагны үйлдвэрт 1000 гаруй малчин өрх ажиллаж байна. Нялх хүүхдийн хуурай сүүний үйлдвэр ашиглалтад орсноос хойш малчин өрх нэмэгдээд 4000 гаруйд хүрч, 130 гаруй шинэ ажлын байр гаргасан гэжээ.
Эдүгээ, "Галсанмядаг" сүүний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Шинин, Шанхай, Ханжөү зэрэг газар борлуулж байна. Ирээдүйд "Галсанмядаг" үйлдвэрийн бүтээгдэхүүнийг улам олон газарт түгээн дэлгэрүүлэхийг бодож байна гэжээ.
Олон нийтийн халамжийн ажлын талаар, 2015 оноос нэг сав тараг зарах бүр 0.5 мөнгийг өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэтгэвэр олгодог, одоо 80 хүүхдэд бараг 2 сая юань зарцуулаад байна. Одоо нийгэмд хариуцлага хүлээх болно гэжээ.