Хар модон дэлдүү ядуурлаас ангижрах "арга зам" болов
Гирин мужийн Яньбяны солонгос үндэстний өөртөө засах жөүгийн хүн ард олон жилийн турш хар модон дэлдүү тарьж ургуулсан түүхтэй. Үүнээс Ванчин сяны Тяньчяолин тосгон ойр хавьдаа "хар модон дэлдүүний нутаг" хэмээн алдаршжээ. Өнгөрөгч зууны 90-ээд оноос эхлэн Тяньчяолин тосгон нөхцөл байдлаа харгалзан модон дэлдүүний үйлдвэрлэл хөгжүүлж, 2014 он гэхэд хар модон дэлдүү аюулгүй үйлдвэрлэх үндэсний зэрэглэлийн үлгэр жишээ үйлдвэрлэлийн бааз болжээ.
Тяньчяолин бол уулын тосгон бөгөөд хүн ам цөөтэй учраас тариачид газар тариалан эрхлэн ядуугаас ангижрахад бэрх юм. Засгийн газрын дэмжлэгээр олон жилийн турш хар дэлдүүний үйлдвэрлэлийг хөдөө орон нутгийн эдийн засгийг дэмжих тулгуур салбар болгон, өндөр эрчим хүчний хэрэглээтэй, өрх бүр багаар тарьдаг байсныг өөрчлөн эрчим хүч хэмнэсэн, өргөн хүрээтэй үйлдвэрлэлийн аргыг дэмжин ажиллаж байна.
Өнөөдөр гэхэд Тяньчяолин тосгон Яньбянь жөүгийн хэмжээнд хар модон дэлдүүний хамгийн том үйлдвэрлэлийн бааз болон хөгжиж, тосгондоо нийт 1000 хүний бүрэлдэхүүнтэй 16 хоршоололтой болжээ. Тосгонд өдөрт 80 мянган шуудай модон дэлдүү савлах хүчин чадалтай 1, харин 30 мянган шуудай мөөг савлах хүчин чадалтай 3 үйлдвэртэй, мөн 5 сая шуудайнаас дээш мөөгийг хураан хадгалах 12 баазтай болон хөгжжээ.