Хятадын “Сэргэн мандалт” хэмээх хурдны галт тэрэг

2017-07-19 10:40:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын "Сэргэн мандалт" хэмээх хурдны галт тэрэг ашиглалтад оров /видео мэдээ/

6-р сарын 26-нд бүрэн бие даасан оюуны өмчийн эрх бүхий, дэлхийд тэргүүлэх түвшинд хүрсэн Хятадын "Сэргэн мандалт" хэмээх хурдны галт тэрэг ашиглалтад орсноор Хятадын хурдны төмөр зам гадаадын технологи ашигладаг байсан түүхийг эцэслүүлэв.

Бичлэг 1-Бээжингийн Өмнөд вокзалын хэвлэлийн төлөөлөгч-Лян Жаоюй

"Өнөөдөр манай өртөөнөөс "Сэргэн мандалт" хурдны стандарт галт тэрэг G123 11 цаг 05 минутад хөдөлж, 5 цаг 45 минут аялах юм. Одоо Бээжингийн Өмнөд вокзалаас өглөө G123, үдээс хойш G155 хэмээх хоёр ээлжийн галт тэрэг явж байна. 7-р сарын 1-нээс эхэлж өдөрт 4 ээлжийн галт тэрэг аялах болно."

Бичлэг 2-Юань Гөүмү-Галт тэрэгний машинист

"Галт тэрэгний программ хангамж шинэчлэгдсэн тул бид долоо хоногт тутамд сургалтад хамрагдан, шинэчлэлийн хурдыг гүйцэх гэж хичээж байна. Хурдны галт тэргийг түргэн хөгжүүлж буй нь машинст бидний хувьд суралцахын зэрэгцээ ажиллахыг шаардаж байна."

Бичлэг 3-Ван-зорчигч

"Нутаг буцахдаа шинэ галт тэргээр аялах болсондоо баяртай байна. Галт тэрэгний зүтгүүр хуучныгаа бодвол гэгээлэг, гоё харагдаж байна. Дотоод засал нь ч таалагдаж байна. Кофены өнгө, саарал өнгө хоёр зохицсон байна. Өөр өөрчлөгдсөн зүйл олон байна. "

Бичлэг 4-Тү Вэньтин, Жян Фүяо-зорчигч

"Надад тааламжтай, цоо шинэ, гоё харагдаж байна. Өргөн суудалтай, хуучнаасаа илүү тав тухтай, илүү их уужуу болсон нь мэдрэгдэж байна."

Бичлэг 5-Ричард-Америкийн зорчигч

"Би урьд нь Японд амьдарч байсан. Японы хурдны галт тэргэнд сууж байсан л даа. Харин Хятадын хурдны галт тэрэг илүү хурдан, илүү тухтай болсон байна."


Их уншсан

холбоотой мэдээ