Та нарын ачаар хот улам үзэсгэлэнтэ​й болж байна

2019-04-26 15:29:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Та нарын ачаар хот улам үзэсгэлэнтэй болж байна

Өнөөдрийн дугаарт малчин эмэгтэй Цагаанцэцгийн амьдралын зам, ажил үйлсийнх нь тухай нэгэн хормыг хуваалцъя. Цагаанцэцэг Өвөр Монголын Шилийнгол аймгийн Хөвөөт шар хошууны Онгон уул сумын Тэсгэт гацааны малчин. Жар гарсан тэрээр хошууны төв Шинэбулаг сууринд хотын ариун цэврийн албанд ажиллаад 9 жилийн нүүр үзэж байна. Хөдөө мал маллаж байсан боловч ашиг орлого бага тул 17 жилийн өмнө буюу 2002 оноос хойш Шилийн хот, Сөнид зүүн хошуу зэрэг газраар хөлсний ажил хийж байгаад 2010 онд нутагтаа иржээ. Тэр үед барилгын манаач, хоньчин гээд янз бүрийн ажил хийж байсан байна.

Та нарын ачаар хот улам үзэсгэлэнтэй болж байна

Цагаанцэцэг гурван хүүтэй, том хүү нь айл өрөх болж нутгаа сахин мал маллаж, тэрээр хоёр бага хүү, нөхрийнхөө хамт тав тухтай амьдарч байна. Тэднийхэн хошууны төвд арав шахам жил байр түрээслэн амьдарч байгаад хоёр жилийн өмнө өөрийн гэсэн орон сууцтай болжээ. Цагаанцэцэг анх хотын ариун цэврийн албанд ажиллаж байхдаа 900 юанийн цалинтай байсан бол одоо сард 1500 юаны орлоготой болжээ. Түүний орлого тэдний амьдралын зардалд хангалттай биш боловч тэр, зүгээр суухаас зүлгэж сууя гэж эгэл жирийн ажлын байрандаа эрэмгий зоригоор зүтгэж амьдарлаа өөд нь татаж явна.

Та нарын ачаар хот улам үзэсгэлэнтэй болж байна

Та нарын ачаар хот улам үзэсгэлэнтэй болж байна

Та нарын ачаар хот улам үзэсгэлэнтэй болж байна


Сэтгүүлч Хасмөчир мэдээлэв

Их уншсан

холбоотой мэдээ