Малчид байгаль экологийг идэвхтэй хамгаалж байна
Сурвалжлагч Өвөр Монголын Шилийнгол аймгийн Баруун Сөнид хошууны Ачит-Уул сумын Сайханшил гацааны малчин Билэгтийнд очиход тэднийхэн бэлчээртээ улиас тарьж байлаа. 2013 оноос хойш Билэгтийнх нутаг бэлчээрээ хамгаалах зорилгоор бог малаа цөөлж, 180 гаруй га газраасаа гадна 530 гаруй га нутгийг түрээслэн, жараад үхэр маллаж байна. Тэднийхэн бэлчээрийн экологийг сэргээх, элсийг хаших зорилгоор хоёр жилийн өмнөөс эхлэн бэлчээртээ харгана, торлог, нутгийн шаваг, шар бургас, заг зэрэг бутлаг ургамал тарьж эхэлсэн юм. Уржнан хэдэн арван га-д туршилтын чанартай тарьж, ноднин 30 га нутагт 10 мянга гаруй торлог харгана тарьжээ.
Энэ жил тэднийхэн мод тарих ажлаа саяхан эхлүүлж, эхний ээлжинд хэсэг улиас тарьж нөмөрт нь 3 мянган морин тэсэг тарихаар төлөвлөж байна. Одоо та бүхэн манай радиогийн сэтгүүлч Хасмөчирийн малчин Билэгттэй хийсэн дэлгэрэнгүй ярилцлагад анхаарлаа хандуулна уу.
Сэтгүүлч: Хасмөчир мэдээлэв