Өмнөд Вэньдү тосгоны ядуурлаас ангижирсан түүх

2019-04-12 16:31:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Олон жил дайны хөлд талхигдан колоничлогдсон Хятад улс болон Хятадын ард түмэн ХКН-ын удирдлагаар өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлэн, ядуурлаас ангижруулах бэрх асуудлыг шийдэж, бохирдлыг засан урагшилж, улс орны хөгжлийн гайхамшигт түүхийг бүтээсэн юм. Өнөөдөр та бүхэндээ Хэбэй мужийн Пиншань шяний Шибайпөгийн ард олны ядуурлаас ангижирсан түүхтэй танилцуулъя.

Өмнөд Вэньдү тосгоны ядуурлаас ангижирсан түүх

70 жилийн өмнөх нэгэн хавар ХКН-ын удирдагч Мао Зэдүн нар Шибайпөд Ляошэн, Хуайхай, Пинжин гурван том байлдааныг удирдаж, газар шорооны өөрчлөлтийн хурал хийж, Хятадын ард түмнийг эрх чөлөөтэй болгосон юм. Иймээс шинэ Хятад улс Шибайпөгөөс үүдэлтэй гэж ярьдаг болжээ. Шибайпөгөөс 3 км зайтай Өмнөд Вэньдү тосгны 200 айл 2018 онд бүгдээрээ ядуурлаас ангижирч, айл болгон тоосгон байшинтай, хоол хүнс, хувцас хунараар дутахгүй сайхан амьдралтай болсон юм.

Өмнөд Вэньдү тосгонд очиход тэгш зам, загас тэжээх нуур, саруул уудам соёлын өргөн талбай нүдэнд өртөж, хаа сайгүй ой мод ногоорон байлаа. 93 настай Фань Гэншүнь нарлаж суухтай таарав. Хөгшин өнөөгийн амьдралдаа сэтгэл хангалуун байлаа.

Өмнөд Вэньдү тосгоны ядуурлаас ангижирсан түүх

Бид орох оронтой, оочих аягатай байна. Сүүлийн жилүүдэд бусдыг нь больё гэхэд, ялаа шумуул, хог хаягдал ч багассан. Амьдрал сайхан байна. Манай гэр, гэрийн тавилга хотынхоос ямар ч ялгаагүй гэжээ.

Түүний хүү Фань Хаймин: Өнгөрсөн хэдэн жил манай тосгон маш их өөрчлөгдсөн гэжээ.

"Тосгоны орчин цэвэр тохилог болж, загасны цөөрөм, усан үзмийн хүрээлэн, өргөн чөлөө зэргийг байгуулж, газар доогуур бохирын хоолой тавьсан. Одоо тосгоны жорлон хотынхоос ямар ч ялгаагүй, цэвэр болсон. Ер нь тосгоны иргэдийн амьжиргаа улам сайжирч байна.”

Өмнөд Вэньдү тосгоны ядуурлаас ангижирсан түүх

Төвөөс алслагдсан уулын бүсийн Өмнөд Вэньдү тосгонд 204 өрхийн 687 хүн аж төрдөг. Одоогоос гурван жилийн өмнө тосгоны хүн амын 1/3 нь ядуу байжээ. Шижяжуан хотын үйлдвэр худалдааны холбооны ядуурлыг бууруулах ажлын хэсгийн 1-р нарийн бичгийн дарга Жан Дуаньшү хэлэхдээ: "Тосгоны иргэд ялимгүй бага тариан газартаа түшиглэж, идэж уухаас илүү гарах орлогогүй байсан. Тэгээд ч тосгоны орчин тойрон нь маш муу, бүгд шороон зам, замын хажуугаар жорлон, гахайн хороо, энд тэндгүй хог овоолсон байлаа.”

Хотууд болон аж ахуйн нэгж хөгжлөөр тааруу хөдөө орон нутгийг нэр зааж дэмжиж ажиллах нь Хятад улсын ядуурлыг нарийвчилж бууруулах чухал арга барил юм. Өмнөд Вэньдү тосгонд Жан Дуаньшү болон тэдний ажлын хэсэг айл болгоноор орж, байдлыг сайн ойлгосны дараа, аж ахуйн нэгжийг урин хөрөнгө оруулж, тосгоны газрыг нэгдсэн журмаар төлөвлөж, Шибайпөгийн хувьсгалын суурин газрын аялал жуулчлалын бүсийг ашиглан, хөдөө аж ахуй, экологи, аялал жуулчлалын цогц төсөл хэрэгжүүлэх замаар тосгоны иргэдийг ядуурлаас ангижруулахаар шийджээ.

Өмнөд Вэньдү тосгоны ядуурлаас ангижирсан түүх

"Бид нийт 70 га талбайд нэг том усан үзмийн хүрээлэн, хэдэн фирм байгуулсан. Голдуу хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдтэй хамтарсан болохоор тосгоны иргэд газраа ашиглуулсны орлого, дээр нь тухайн аж ахуйн нэгжид хөдөлмөрлөж, цалин хөлс, ногдол ашиг олох болсноор амьжиргааны маш сайн баталгаатай болсон юм.”

Өмнөд Вэньдү тосгон Шибайпөгийн хажууд байдаг. Хятадын хувьсгалын дархан газрын нэг Шибайпө үндэсний 5А зэрэглэлийн аялал жуулчлалын газар болсон юм. Жан Дуаньшү тэргүүтэй ядуурлыг бууруулах багийн хүчин чармайлтын үр дүнд тус тосгон хөрөнгө оруулагчдын анхаарлыг татав. Хэбэй мужийн хөдөө аж ахуйн хөгжлийн Байшэн ХХК тус тосгонд орчин үеийн хөдөө аж ахуйн аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлэхээр шийдсэн байна. Компанийн албаны хүн Ян Гуан хэлэхдээ: "Манай нийт хөрөнгө оруулалт 1 тэрбум 178 сая юаньд хүрсэн. Ойролцоогоор 350 га талбайтай уул, ой мод, тариалах газартай. Намрын ургацын үеэр хэдэн зуун ажилтантай болох төлөвтэй байна. Тосгоны хүмүүс урамтай ажиллажж, үүгээр бид ядуурлыг бууруулах ажил хийж байна.”

Өмнөд Вэньдү тосгоны ядуурлаас ангижирсан түүх

2018 оны сүүлчээр орчин үеийн хөдөө аж ахуйн аялал жуулчлалын төслөөр 3000 квадрат метр экологийн хүлэмж байгуулж, алимны мод, интоорын мод, усан үзмийн мод тарьж, тосгоны ойр орчмын гол мөрнийг цэгцэлж, гүүр, авто зам, дарсны зоорь барьсан юм. Одоо Өмнөд Вэньдү тосгонд тариалан, чөлөөт цаг, зугаа цэнгэлийг нэгтгэсэн орчин үеийн аялал жуулчлалын цогцолбор бий болсон байна.





Их уншсан

холбоотой мэдээ