Өвөр Монголын анхны хурдны төмөр зам ашиглалтад оров

2017-08-04 09:50:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өвөр Монголын анхны хурдны төмөр зам ашиглалтад оров

8 дугаар сарын 3-нд D6980  дугаарт Өвөр Монголын анхны хурдны галт тэрэг цагт 250 км хурдаар Хөх хотын Зүүн вокзалаас Улаанцав хотыг зорилоо.

Хөххот-Улаанцав чиглэлийн хурдны төмөр замын нийт урт 126 км бөгөөд Хөх хотын галт тэрэгний Зүүн вокзалаас Улаанцав хот хүрэхэд ердөө 40 минут зарцуулах юм.

Өвөр Монголын анхны хурдны төмөр зам ашиглалтад оров

Хөх хот-Улаанцав чиглэлийн хурдны төмөр зам бол одоо байгуулж буй Хөх хот-Жанчхүү чиглэлийн хурдны төмөр замын нэгэн хэсэг юм. Тус төмөр замыг 2014 оноос эхлэн байгуулж, 4 жилийн хугацаа зарцуулан байгуулж дуусахаар төлөвлөж байгаа бөгөөд Хятадын дунд, урт хугацааны төмөр замын бүтээн байгуулалтын төлөвлөгөөний "8 хөндлөн, 8 гулд" хурдны төмөр замын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хөх хот-Жанчхүү чиглэлийн хурдны төмөр замыг байгуулж дууссаны дараа Бээжин-Жанчхүү чиглэлийн төмөр замтай холбосноор Хөх хотоос Бээжин ороход ердөө 3 цаг аялах болно.

Өвөр Монголын анхны хурдны төмөр зам ашиглалтад оров

Өвөр Монголын анхны хурдны төмөр зам ашиглалтад оров


Их уншсан

холбоотой мэдээ