"Хайр шингэсэн тоорой” жүжиг тоглож байна

2017-07-16 16:03:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Хайр шингэсэн тоорой” жүжиг тоглож байна

7-р сарын 15, 16-нд Бээжин хотын Үндэсний театрт "Хайр шингэсэн тоорой"   хэмээх дуулалт жүжиг үзэгчидтэйгээ золгож байна.

Энэхүү жүжгийг Өвөр Монголын нэрт дуучин Дэдмаа санаачилсан юм. Тэрээр мөн   жүжгийн найруулагчаар ажиллаж, Өвөр Монголын Дэдмаа урлагийн дээд сургуулийн   сурагчид дүрийг нь бүтээжээ. Жүжгийн агуулгын хувьд ӨМӨЗО-ны Алшаа аймгийн   УТЗЗ-ийн даргаар ажиллаж байсан Сүхээ гуай тэтгэвэрт гарсныхаа дараа нутаг буцаж   цөлжилттэй тэмцсэн үнэн бодит үйл явдлаас сэдэвлэсэн байна. Түүний арав гаруй   жилийн турш цөлд заг тарьж, нутгийн ногоон өнгийг дахин сэргээсэн сэтгэл   догдлуулсан үйл явдлаар сэдэвлэн бүтээжээ. 

"Хайр шингэсэн тоорой"   жүжгийн хөгжмийг Монгол Улсын Төрийн хошой шагналт, нэрт хөгжмийн зохиолч   Н.Жанцанноров зохиож, жүжгийн эмэгтэй гол дүрийг Монгол улсын жүжигчин   Д.Отгонжаргал бүтээсэн байна.




 


Их уншсан

холбоотой мэдээ