Гурван улсын худалдааг түргэтгэв

2017-07-17 10:55:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-нд ӨМӨЗО-ны Манжуур хотын засаг захиргаа Манжуур хотод Хятад, Монгол, Орос гурван улсын боомтын хамтын ажиллагааны төв байгуулснаа мэдэгджээ.

Манжуур хотын захиргааны мэдэгдлээс үзвэл, гурван улсын боомтын хамтын ажиллагааны төв нь Манжуурын авто замын боомтыг өргөтгөн, шат ахиулсан төслийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Тус төв нэгдсэн шалгалтын газар, боомтын салбар, экспорт импортын компанийн оффис, боомтоор нэвтрэх нэг цэгийн үйлчилгээний танхим, электрон боомт, хил дамнасан электрон худалдаа хийх зэрэг танхимтай. 

Хятад, Монгол, Оросын боомтын хамтын ажиллагааны төвийг байгуулснаар Оростой хийх худалдаа, аялал жуулчлал, хүмүүнлэгийн солилцоо, иргэдийн хэлхээ холбоог өргөтгөхөд боомтоор аюулгүй бөгөөд саадгүй нэвтрэх гарц гаргаж, Хятад, Монгол, Оросын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулна хэмээн Манжуур хотын захиргаа мэдэгдсэн байна.




Их уншсан

холбоотой мэдээ