Ү Юань шянь хөдөө тосгоны цахим худалдааг хөгжүүлж байна

2017-07-18 17:09:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

1947 оны 5-р сарын 1-нд ӨМӨЗО байгуулагдаж, Хятадын үндэстний цөөнхүүдийн өөртөө засах байгууламжийн шинэ түүхийг эхлүүлжээ. 70 жилийн турш ӨМӨЗО-ны бүх үндэстэн, ястнууд намын үндэстний төрийн бодлогын удирдлага дор хамтдаа хөгжиж, нийгмийн бүх салбарт ололт амжилт гаргажээ. Манай радиогийн сэтгүүлчид Өвөр Монголын аймаг хотуудаар явж, Өвөр Монголын хөгжил, өөрчлөлттэй танилцсан юм.  

ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан тусгай нэвтрүүлэг: Ү Юань шянь хөдөө тосгоны цахим худалдааг хөгжүүлж байна

ӨМӨЗО-ны Баяннуур хот үржил шимтэй хөрс, нэн таатай цаг агаар, ашигт малтмалаараа алдартай. Харин өнөөдөр хөдөө аж ахуй, газар тариалангийн эдгээр бүтээгдэхүүн интернет хэмээх цаг үеийн хөгжлийг дагаж, улаан буудайн талбайд цахим худалдааны шууд нэвтрүүлгийн аргаар гурил худалдаж, хүлэмжид жимсээ худалдан, Баяннуур хотын хөдөө аж ахуйн хөгжил "интернет+" цаг үед орсныг илтгэж байна. Сэтгүүлч Баяннуур хотын Ү Юань сяний  цахим худалдааны Бортохой паркт очиж, "интернет +хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн"-ний хөгжлийн тухай сурвалжилжээ.

Сайтаар гурил худалдаж байгаа тухай:Одоо би та бүхэнд гурил зуурч үзүүлье, миний зуурч буй энэ гурил банш, бууз, гурилтай шөлөнд зориулсан гурил юм. Бид зөвхөн усаар зуурч байгааг та бүхэн харж байна.

Иймэрхүү маягаар бизнес эрхлэгч энэ паркт олон бий гэж Бортохой паркийн албаны хүн Шинь Ибин хэлсэн юм. 

ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан тусгай нэвтрүүлэг: Ү Юань шянь хөдөө тосгоны цахим худалдааг хөгжүүлж байна

"Тэдний шууд нэвтрүүлгээ ганц паркаар хязгаарлахгүй, тариан талбай, хөдөө нутгийн хаана нь ч хийдэг. Гурил борлуулагчид бүтээгдэхүүнээ тариан талбай дээр, жимсний худалдаачид хүлэмжээсээ шууд нэвтрүүлэг хийх нь илүү сонирхолтой, хүмүүст итгэл төрүүлж, борлуулалт нь ч сайн байдаг" гэжээ. 
Шууд нэвтрүүлгээр борлуулах нь шинэ юм биш болсон. Зарим брэнд "Олны танил хүмүүс+шууд нэвтрүүлэг"-ийн аргаар борлуулалтын шинэ рекорд тогтоож байна. Энэхүү арга хэлбэрийг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтад ихээр ашигласнаар, хэрэглэгч, тариачдын хооронд итгэлцэл бий болж, Бортохой паркийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн борлуулах шинэ арга хэлбэр болж байна. Цахим худалдааны компанийн мэргэжилтэн Ван Жүйфү тариан талбайдаа 1 цаг шууд нэвтрүүлсний дүнд түүний гурилын борлуулалтын хэмжээ 145 мянган юаньд хүрсэн байна. Тэрээр хэлэхдээ: 
"Буудайн талбайгаас шууд нэвтрүүлэг хийж, хүмүүст буудайн ургацыг бүх талаар харуулж, нар хур нь тэнцсэн, өдөр шөнийн агаарын дулааны зөрөө их байгаа болон шөнийн сэрүүнд ургамлын өсөлт удааширч, өдрийн наранд уураг шим нь үр тариандаа уусан шингэдэг зэргийг танилцуулах боломжтой байдаг. Мөн ургацын үүсэл гарлаас нь эхлэн сайн танилцуулж, залуусын худалдан авах дур сонирхлыг нэмэгдүүлдэг юм”.

ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан тусгай нэвтрүүлэг: Ү Юань шянь хөдөө тосгоны цахим худалдааг хөгжүүлж байна

ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан тусгай нэвтрүүлэг: Ү Юань шянь хөдөө тосгоны цахим худалдааг хөгжүүлж байна

2015 онд байгуулагдсан Ү Юань сяний цахим худалдааны Бортохой парк бол Өвөр Монголын цахим худалдааны анхны индэр юм. Цахим худалдааны энэ сайт Ү Юань сяний орон нутгийн эдийн засгийн хөгжлийг ахиулж, ядуу өрхүүд ядуурлаас гарахад шууд буюу дам дэмжлэг үзүүлсэн байна. Сүүлийн 2 жилд, тус паркт цахим худалдааны 220 өрх, аж ахуй эрхлэгч 94 байгууллага суурьшиж, 2000 гаруй хүнийг ажлын байраар хангажээ.

ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан тусгай нэвтрүүлэг: Ү Юань шянь хөдөө тосгоны цахим худалдааг хөгжүүлж байна


Их уншсан

холбоотой мэдээ