Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголд тавтай морилмуу арга хэмжээ болов

2017-07-24 10:34:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголд тавтай морилмуу арга хэмжээ болов

Гадаад Явдлын Яамны хөх тэнхимд 7 дугаар сарын 21-ний үдээс хойш “Нээлттэй Хятад улс: Үзэмжит сайхан Өвөр Монгол таван тивийн зочдоо угтнам” - Гадаад Явдлын Яамны Өвөр Монгол орныг дэлхий дахинд танилцуулах үйл ажиллагаа зохиогдсон юм.

Дэлхийн 130 гаруй улс орноос Хятад улсад суугаа элчин сайд болон Олон улсын байгуулалтын төлөөлөгчид, гадаад дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөл, дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгж болон үндсэн дамнасан аж ахуйн нэгжийн зарим хариуцлагатай албаныхан, Гадаад Хэргийн Яамны зэрэг Хятад улсын холбогдох яам байгууллагуудын хариуцлагатай албаныхан, ӨМӨЗО-ны холбогдох салбар, бүх аймаг, хотын гол хариуцлагатнуудаас бүрдсэн 500 гаруй хүмүүс энэхүү үйл ажиллагаанд оролцлоо.

Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголд тавтай морилмуу арга хэмжээ болов

Хурлын талбайгаас гадна, үзэсгэлэнгийн бүс тохируулсан байна. Гол үзэсгэлэнгийн төвийг дөрвөн хэсэгт ангилж, монгол үндэстний таашаадаг улаан, ногоон, хөх, цагаан дөрвөн соргог өнгийг хэрэглэн улаан өнгөөр "Гэрэл цацрангуй Өвөр Монгол", ногоон өнгөөр "Нээлттэй Өвөр Монгол", цагаан өнгөөр "Өнгө үзэмжит Өвөр Монгол", Хөх өнгөөр "Үзэсгэлэнт сайхан Өвөр Монгол" гэсэн дөрвөн сэдвээр, ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын ташрамд эдийн засаг, нийгэм, экологи болон үндэстний эв нэгдэл зэрэг бүх талын амжилтыг харуулсан байна.

Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголд тавтай морилмуу арга хэмжээ болов

Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголд тавтай морилмуу арга хэмжээ болов


Эх сурвалж: www.solongonews.mn



Их уншсан

холбоотой мэдээ