ӨМӨЗО-ны малчин тариачдын орлого нэмэгдэж байна

Д.Хүчитбаатар 2017-08-01 08:44:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


ӨМӨЗО-ны  малчин тариачдын орлого нэмэгдэж байна

Трактороо барьж тариан талбайдаа бордоо цацаж буй  энэ хүнийг Ао Дүнлинь гэдэг. Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Морин даваа Дагуур  үндэстний өөртөө засах хошууны Арал суурины Ма Данчянь тосгоны намын үүрийн  даргын албыг 20 гаруй жил хашсан жирийн тариачин эр. Ма Данчянь тосгоны хүн амын  90 хувь нь Дагуур үндэстнээс бүрдсэн үндэстний цөөнхийн нутаг юм. Ао Дүнлингийнх  нийт 1200 му буюу 80 га газарт тариалан эрхэлж, шар буурцаг, эрдэнэ шишийг  голлон тарина. Сүүлийн жилүүдэд тариалангийн хоршооллыг идэвхтэй зохион  байгуулж, шинжлэх ухаан технологийг хөдөө аж ахуйд нэвтрүүлснээр тосгоныхоо  иргэдийн орлогыг нэмэгдүүлж, 2007 онд Хятадын Хөдөө аж ахуйн яамны “Үндэсний үр  тарианы үйлдвэрлэлийн гарамгай өрх”-өөр шалгарч, жилд 200 мянган юанийн цэвэр  ашиг олжээ. Ао Дүнлинь:

ӨМӨЗО-ны  малчин тариачдын орлого нэмэгдэж байна

"Одоо бүх дамжлага механикжсан. Тариа тарина  гэдэг тийм ч хүнд ажил биш болсон. Өмнө нь бүгдийг хүний хүчээр хийж, анжсаар  газар хагалдаг байлаа. Нэг анжист гурван үхэр хөллөж байж л нэг удаад ганц мөр  газар хагалдаг байсан. Одоо 554 буюу 484 морины хүчтэй трактор нэг дор таван мөр  газар хагалдаг болсон. Тариалан эрхлэх ёстой амархан болсон."

ӨМӨЗО-ны  малчин тариачдын орлого нэмэгдэж байна

ӨМӨЗО 2016 оны эцсээр Өвөр Монголын хэмжээнд хөдөө  аж ахуйн үлгэр жишээ 151 гэр бүлийн нэрсийн жагсаалт гаргаж,  12 аймаг хот ч бүх  шатны бүртгэл хийжээ.

ӨМӨЗО-ны  малчин тариачдын орлого нэмэгдэж байна 

ӨМӨЗО-ны Улаанхад хотын зүүн умард нутгийн Архорчин  хошууны нутаг бэлчээрийн 90 хувь нь цөлжиж, хужирссан байв. Сүүлийн жилүүдэд  орон нутгийнхан элсийг ногооруулж, цөлжсөн нутгийг сэргээх олон арга хэмжээ авч,  экологийн орчныг тогтоон барьж, ардын ашиг орлогыг ч нэмэгдүүлсэн байна. Түүний  нэг жишээ бол малчин Хүрэлбаатарын гэр бүл юм.  

ӨМӨЗО-ны  малчин тариачдын орлого нэмэгдэж байна

Хүрэлбаатар мал аж ахуйн эко талбай гарган, 2016  оноос эхлэн хувийн 300 мү буюу 20 га газартаа хэмнэлтийн чанартай усжуулалтын  тоног төхөөрөмж ашиглан, царгас тарьж, жилийн ашиг орлогоо 150 мянган юань  хүргэсэн байна. Тэрээр:

"Ойрын 15 жил малаа өвлийн цагт тарианы иш, сүрлээр  тэжээж, харин зун намар тэжээл бордоо муудахаар малын тарга буурдаг болсон.  Тэгээд тойрог хэсэгт хуваан, бэлчээрээ сэлгэж мал малллах төслийг 2015 онд  гацаа, сум гээд шат дараатай өргөдөл өгсний үр дүнд хошууны хөдөө аж ахуйн  товчооноос энэ төслийг надад өгсөн.1 мү газарт 600 юанийн нөхөн олговор өгч, мү  бүрийн өвсний үрийн нөхөн олговор 160 юань, 1 мү газарт нийтдээ 760 юанийн нөхөн  олговор өгдөг. Ноднин 300 мү талбайд царгас тарьж, усжуулалтын хэмнэлттэй  төхөөрөмж худалдаж авсан. Хөрөнгө оруулалт 300 мянган юаньд хүрсэн бол 220  мянгыг нь улсаас, өөрөө 80 мянган юань зарцуулсан. Ноднин жил амжилтад хүрсэн  тул энэ жил дахиад 202 мү газар царгас нэмж тарьсан. Одоо наад зах нь өвс бордоо  худалдаж авах шаардлагагүй болсон. Өвөл, хавар бусдын мал тэжээлдээ цадахгүй  байхад манай мал бүтэн зургаан сар ногоон өвс тэжээлтэй  байна.”

ӨМӨЗО-ны  малчин тариачдын орлого нэмэгдэж байна

Шилийнгол аймгийн Зүүн Сөнид хошууны Мандалт суурины  малчин Болдбаатар ноднин 67 ам метр шинэ орон сууцандаа орж, малчны шинэ  амьдралаа эхлүүлжээ. Болдбаатар:

ӨМӨЗО-ны  малчин тариачдын орлого нэмэгдэж байна

“Ойрын жилүүдэд улсаас хөдөө орон нутгийн малчдад өгч  байгаа төслийн нөхөн олговор маш сайн байна. Орон сууц, хороо саравч барьж  байгуулах, худаг гаргах зардлын 50 хувийг нөхөн олговрын хэлбэрээр олгож байна.  Энэ байшин нарны энергид түшиглэсэн шалны дулаалгатай, байгалийн цэвэр  материалаар хийсэн. Орон сууц байгуулах зардлын талыг улс өгсөн. Нарны энергийн  хавтан зэргийг хувиасаа 40 мянган юаниар авч угсарсан. Хуучин орон сууц болохоор  салхитай өдөр цонхоор тоос шороо ороод хэцүү байсан. Миний хуучин орон сууц  хонины хашаатайгаа залгаа байсан болохоор бүр ч хэцүү байлаа. Харин энэ шинэ  орон сууц цэвэр энергид түшиглэдэг, өвөл нүүрс, аргал түлш шаардахгүй. Өдөр  шөнөгүй 22, 23 хэм дулаан байдаг.”

ӨМӨЗО-ны  малчин тариачдын орлого нэмэгдэж байна

Биднийг Болдбаатарынд очиход тэр телевизээр  хэдэн км алсад бэлчиж буй хонин сүргээ харж сууж байсан юм. 2015 оноос Сөнид  Зүүн хошууны малчид хиймэл дагуулаар байршил тогтоох, өндөр нарийвчлалтай  камераар малаа хариулах төхөөрөмж ашиглаж эхэлсэн бол, гар утасны АПП буюу  телевизээр мал сүргийнхээ байршлыг харж мэдэх болж, малаа гэрээс гаралгүй  хариулах болжээ. Болдбаатар:

ӨМӨЗО-ны  малчин тариачдын орлого нэмэгдэж байна

“Наад камерыг чинь уржнан жил угсарсан, маш сайн.  Заримдаа бид хоёр хүүхдүүд дээрээ очсон ч гар утсаараа хонин сүргээ хардаг. Ер  нь гурав, дөрвөн км зайтай байгаа хонин сүргийг тодорхой олж  хардаг.”

ӨМӨЗО-ны  малчин тариачдын орлого нэмэгдэж байна

 2016 онд Өвөр Монголын малчин тариачдын хүн нэг  бүрийн орлого 11 мянга 609 юаньд хүрч, 2015 оныхоос 7.7 хувиар нэмэгдсэн юм. Энэ  үзүүлэлт 1947 оныхоос 100 дахин илүү гарчээ. Малчин тариачдын орлого улам  нэмэгдэн, амьжиргаа сайжрахын хэрээр орон сууцны нөхцөл бас сайжирч, 2015 онд  хөдөө орон нутгийн иргэдийн хүн нэг бүрд оногдох орон сууцны эзлэх талбайн  хэмжээ 26.07 квадрат метрт хүрч, 1990 онтой харьцуулбал 2.2 дахин нэмэгдсэн  байна.

Их уншсан

холбоотой мэдээ