Хятад, Монголын 2 дахь ЭКСПО 9-р сард болно

2017-08-02 17:28:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Худалдааны яам 1-ний өдөр мэдэгдэхдээ, Хятад, Монголын 2 дахь ЭКСПО 9-р сарын 26-30-нд Хөххотод болно. “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг байгуулж, олон улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгоё” уриатай энэ ЭКСПО үзэсгэлэн худалдаа, форум , худалдаа хөрөнгө оруулалтын яриа уулзалт зэрэг олон арга хэлбэртэйгээр явагдаж, оролцох талуудад харилцан ойлголцох өргөн боломжийг хангах юм байна.

Хятад, Монголын ЭКСПО зохион байгуулж байгаа нь 2014 онд Хятад, Монгол хоёр улсын гарын үсэг зурсан “иж бүрэн стратегийн түншийн харилцааг байгуулж хөгжүүлэх нэгдсэн тунхаг”-ыг хэрэгжүүлэх чухал агуулга болох юм. Анхдугаар ЭКСПО-г 2015 оны 10-р сард ӨМӨЗО-ны төв Хөххотод амжилттай зохион байгуулж, Монголын 2000 гаруй аж ахуйн нэгж оролцон, 10 мянга гаруй зочид төлөөлөгчид оролцож, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны 166 гэрээ тохиролцсон байна.
Хятад, Монголын 2 дахь ЭКСПО-г Хятадын Худалдааны яам, Монгол улсын Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам болон ӨМӨЗО-ны захиргаа хамтран зохион байгуулна. 9-р сарын 26-30-ны өдрүүдэд Хөххотод болох энэ томоохон арга хэмжээ нь “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг байгуулж, олон улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгоё ” уриатай байж одоо бэлтгэл ажил ид явагдаж байна. ӨМӨЗО-ны дэд дарга Ай Лихуа хэлэхдээ, Хятад, Монголын 2 дахь ЭКСПО дөрвөн хэсэгт нийт 22 төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдана. Эхний хэсэг нь худалдаа хөрөнгө оруулалтын хэлэлцүүлгийн хэсэг, дотроо нийт 5 төрлийн үйл ажиллагаатай. Худалдаа хөрөнгө оруулалтын хэлэлцүүлэг нь хангамжийн талын өөрчлөлт, инновацийн аж ахуй эрхлэх, хөрөнгө оруулалтын сан зэрэг халуун сэдвийн хүрээнд хэрэгжүүлж болохуйц, хамтын ажиллагааны ирээдүйтэй төслүүдийг дэвшүүлж, хөрөнгө оруулалт ба хөрөнгө босголт хийх хоёр талд солилцоо хийх индэр бий болгож өгөх. Хоёрдугаар нь хурал форумын хэсэг, нийт 8 төрлийн үйл ажиллагаатай. Гуравдугаар нь үзэсгэлэн худалдааны хэсэг, нийт 6 төрлийн агуулгатай. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа нь нийт 50 мянган ам дөрвөлжил метр талбайд, нэгдсэн, тусгай, туршиж үзэх болон таваарын үзэсгэлэн гэсэн 4 төрлөөр явагдах болно. Дөрөвдүгээр нь соёлын солилцооны хэрэг болно, дотроо 3 төрлийн үйл ажиллагаатай.”

Хятад, Монгол хоёр орон уул усаараа залгалдсан найрсаг хөрш, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны нөөц их байдаг. Ойрын жилүүдэд хоёр орны харилцаа харилцан хүндэтгэсэн, эрх тэгш харилцан ашигтай хамтын ажиллагааны суурин дээр эерэгээр хөгжиж, хоёр орон болон хоёр орны ард иргэдэд бодит үр өгөөжөө хүртээсэн юм. Хятадын Худалдааны Яамны дэд сайд Чянь Кэмин танилцуулахдаа,Нэгд, хоёр талын худалдаа цаашид өргөжлөө. Хятад улс арван хэдэн жил дараалан Монгол улсын хамгийн том худалдааны түнш болсон бөгөөд 2016 онд хоёр талын худалдааны хэмжээ 4 тэрбум 610 сая ам долларт хүрч, Монголын гадаад худалдааны нийт хэмжээний 60%-г эзэллээ. Ялангуяа энэ оны эхний хагаст хоёр талын худалдааны хэмжээ 3 тэрбум 100 сая ам долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 44.2%-р өслөө. Хоёрт, Монгол дохь хөрөнгө оруулалт тогтвортой нэмэгдлээ. 2017 оны 6-р сар гэхэд Хятад улсын Монголд оруулсан банк санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 4 тэрбум 100 сая ам долларт хүрч, Монголын татсан гадаад хөрөнгийн нийт хэмжээний 30%-г эзэлж, Монголын гадаадын хөрөнгө оруулалтын хоёрдох том эх үүсвэр орон боллоо гэжээ.

Үүнээс гадна Хятад Монгол хоёр орны эдийн засаг техникийн хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, хоёр талын хамтын ажиллагааны механизм тасралтгүй шинэчлэгдлээ. Хятад улс олон жилийн турш Монголд чадахын чинээгээр тусалж, дэд бүтэц, иргэдийн амьжиргааны болон үйлдвэрлэлийн төслүүд хэрэгжүүлэн, Монголын талд олон салбарын 3600 гаруй боловсон хүчнийг бэлтгэн өгч, Монголын эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиуллаа. Хятад Монгол хоёр тал эдийн засаг худалдааны нэгдсэн комиссын үүргийг идэвхтэй бадруулж, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагаа болон хамтын ажиллагааны том төслүүдийг зохицуулан ахиулсаар ирлээ. 


Их уншсан

холбоотой мэдээ