Хүнсний аюулгүй байдлын үлгэр жишээ хот

2017-08-04 09:22:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улс сүүлийн жилүүдэд хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулахыг машид чухалчилж байна. Энэ нь үндэсний стратегийн түвшинд яригдаж буй томоохон ажлын нэг юм.  Өвөр Монголын төвийн бүсийн Улаанцав хот 2013 оноос эхлэн хүнсний аюулгүй байдлын үлгэр жишээ төв болон хөгжих бодлого боловсруулан хэрэгжүүлжээ. Тус хот 2016 онд Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын хэрэг эрхлэх газрын "Үндэсний хүнсний аюулгүй байдлын үлгэр жишээ" болгон хөгжүүлэх хот суурины жагсаалтад багтсан байна.

Хүнсний аюулгүй байдлын үлгэр жишээ хот

Энэ жил ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан төвийн хэвлэл мэдээллийнхэн нэгдсэн сурвалжилгын аян зохион байгуулсан юм. Энэ аяны хүрээнд Улаанцав хотын хөгжил дэвшил, өөрчлөлт шинэчлэлтэй танилцах явцдаа хүнсний аюулгүй байдлын бодит жишээ болсон Жинин дүүргийн хүнсний бөөний худалдааны "Хүй Минь-Юань" төвийг сурвалжиллаа.

Хүнсний аюулгүй байдлын үлгэр жишээ хот

"Хүй Минь-Юань" гэдэг "Ард түмэнд тустай" гэсэн утгатай. Хамгийн хямд үнээр, дээд зэргийн баталгаатай, сайн чанарын хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх нь тус төвийн зорилго гэнэ. Улаанцав хот 2013 онд 1 тэрбум юанийн хөрөнгө оруулж Хүй Минь-Юань төвийг байгуулжээ. Бөөний худалдааны төв дотроо хүнсний аюулгүй байдлыг хянан шалгалтын албатайгаараа онцлог юм.

Хүнсний аюулгүй байдлын үлгэр жишээ хот

Хүнсний аюулгүй байдлыг хянан шалгах алба бүхий бөөний худалдааны төв байгуулснаар хэрэглэгчдэд хямд хирнээ баталгаатай бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авахад амар болжээ. Худалдагчдад тав тухтай, цэвэр орчин бүрдүүлж, хяналт шалгалтыг цаг тухайд нь, газар дээр нь хийх боломжийг бүрдүүлсэн байна. Энэ нь дээд зэргийн баталгаатай хүнсээр үйлчлэхээс гадна хамгийн гол нь цаг завд хэмнэлттэй юм. Энэ бүхэн тэдний ашиг орлогыг нэмэгдүүлэх нь дамжиггүй. 

Хүнсний аюулгүй байдлын үлгэр жишээ хот

Улаанцав хотын Жинин дүүргийн Хүнс, эм эмнэлгийн бүтээгдэхүүний аюулгүй байдлын хяналт шалгалтын газрын орлогч дарга Ли Жяньжүнь, хүнсний бөөний худалдааны  "Хүй Минь-Юань" төвийг танилцуулахдаа: Манай төв 24 цагаар ажилладаг, өдөр нь хүнсний бүтээгдэхүүнээ худалдаж, энгийн үйл ажиллагаа явуулдаг. Харин үдшийн цагаар хяналтынхан ажиллана. Бөөний худалдааны төвд нийлүүлэх бусад муж, хотын хүнсний бүтээгдэхүүн голдуу шөнөөр ирдэг. Бид ирсэн даруйд нь хянан шалгаж, асуудалгүй гэж үзсэний үндсэн дээр худалдаанд гаргахад бэлэн болгодог.  

Хүнсний аюулгүй байдлын үлгэр жишээ хот

Хүнсний бүтээгдэхүүнийг бөөний худалдааны төвд буусан даруйд нь буюу худалдаанд гарахаас өмнө хянан шалгана гэдэг хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах үндсэн нөхцөл болдог. Учир нь хүнсний бөөний худалдааны "Хүй Минь-Юань" төв Улаанцав хот болон түүний ойр орчмын хот сууринд хүнсний 8 салбар зах, 100 гаруй дэлгүүр ажиллуулдаг. Эдгээр хүнсний зах, дэлгүүр бүгд зөвхөн төвөөсөө бүтээгдэхүүнээ авдаг учир хүнсний аюулгүй байдлыг хангаж чадсан юм.

Хүнсний бөөний худалдааны  "Хүй Минь-Юань" төвийн Хүнсний аюулгүй байдлын хяналт шалгалтын албаны мэргэжилтэн Ван Жя ингэж ярьсан юм. 

Хүнсний аюулгүй байдлын үлгэр жишээ хот

"Бид өчигдөр орой 8, 9 цагаас өнөө өглөөг хүртэл хяналт шалгалтын 40 гаруй ажил хийж гүйцэтгэсэн. Одоо голдуу хүнсний ногоо, улирлын чанартай жимс их ирж байна. Хяналт шалгалтын үр дүнгийн хувьд өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд асуудалтай бүтээгдэхүүний ердөө хоёрхон тохиолдол гарсан. Ер нь манай төв хатуу чанга хяналттай, чанарыг чухалчилдгийг хэн бүхэн мэддэг болсон учраас бараа нийлэгчид ихээхэн хичээх болсон."

Хүнсний аюулгүй байдлын үлгэр жишээ хот

Хүнсний бөөний худалдааны "Хүй Минь-Юань" төвийн жимсний худалдаачин Ван овогт бүсгүй манай сэтгүүлчид ингэж ярив. "Уг нь би хуучин захад жимс зардаг байлаа. Задгай талбайтай, жижиг лангуутай байсан бол одоо цэвэрхэн, цэлгэр том төвд худалдаа хийдэг боллоо. Бөөний худалдааны төвийг байгуулсан эхний хоёр, гурван жилд худалдан авагч цөөн байсан ч одоо улам бүр нэмэгдсээр байна. Өнөөгийн хүмүүс хүнсний аюулгүй байдлыг ихээхэн анхаардаг болжээ. Эндхийн хүнс чанарын баталгаатай гэдгийг хүмүүс андахаа больсон. Хяналт шалгалтынхан өдөр бүр ажиллаж байгаа. Хүмүүсийн нүдэн дээр шалгадаг учраас хэрэглэгчдэд илүү итгэл төрүүлэх болсон гэжээ.

Хүнсний аюулгүй байдлын үлгэр жишээ хот

"Бид одоо ойр орчимдоо нэр хүндтэй болсон төдийгүй Гуандүн, Аньхүй, Жянсү, Чиндао, Бээжингийнхэн ирж бидэнтэй туршлага солилцдог болсон. Тэд бидний ажил хэрэг, арга барилыг сайшааж байна. Учир нь бид бодит ажил хийж, ард иргэдийн хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулж байгаа. Манай хотын захиргаа ч үүнийг чухалчилж, холбогдох салбар хоорондоо уялдаа холбоотой ажиллан, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах үйлсийг бодит үр дүнд хүргэсэн" хэмээн Улаанцав хотын Жинин дүүргийн Хүнс, эм эмнэлгийн бүтээгдэхүүний аюулгүй байдлын хяналт шалгалтын газрын орлогч дарга Ли Жяньжүнь сэтгэл хангалуун ярьж байна.

Хүнсний аюулгүй байдлын үлгэр жишээ хот

Улаанцав хот мөн хот дүүргийн бүх гуанз рестораны гал тогоог камержуулах, үйлчилгээнийхнийг тогтсон цагаар сургалт дамжаанд үнэ төлбөргүй хамруулах зэргээр хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах олон төсөл хэрэгжүүлж байна. Эдгээр ажил өдрөөс өдөрт үр дүнгээ өгч, Улаанцав хот 2014 оноос гурван жил дараалан ӨМӨЗО-ны “Хүнс, эм эмнэлгийн бүтээгдэхүүний аюулгүй байдлын үлгэр жишээ хот”-оор шалгарчээ. Улмаар Улаанцав хотын Хүнс, эм эмнэлгийн бүтээгдэхүүний аюулгүй байдлын хяналт шалгалтын газрынхан 2017 онд салбартаа “Бүх Хятадын шилдэг хамт олон”-оор өргөмжлөгдсөн билээ. 

/ХОУР-гийн сэтгүүлч Дүүрэнжаргал/


Их уншсан

холбоотой мэдээ