ӨМӨЗО монгол эм эмнэлгийг эрчтэй хөгжүүлж байна

2017-07-18 15:55:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан, ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын газрын томилолтоор Хятадын хэвлэл мэдээллийн төв байгууллагын сэтгүүлчид ӨМӨЗО-ны аймаг хошуудаар явж, орон нутгийн нийгэм, эдийн засаг, соёлын салбарын ажил байдалтай танилцаж, сурвалжилсан юм. 

Одоо та бүхэнд ХОУР-гийн Монгол хэлний редакцын сэтгүүлч Д.Хүчитбаатарын Өвөр Монголын зүүн бүс нутгаар аялан, бэлтгэсэн Өвөр Монголын монгол анагаах ухааны салбарын хөгжил дэвшлийн тухай сурвалжилга, нэвтрүүлгийг хүргэж байна.  

ӨМӨЗО монгол эм эмнэлгийг эрчтэй хөгжүүлж байна

Өвөр Монголын Үндэстний их сургуулийн Монгол анагаах ухааны дээд сургуулийн захирал О.Өлзий

"Энэ 70 жил, ялангуяа 12-р 5 жилийн хугацаанд Түнляо хотын монгол анагаах ухааны салбар долоон том систем, ажил төрлийн бүхэл бүтэн гинжин холбоо бий болгосон. Үүний хамгийн тод жишээ бол "Гуаньшинь Шүтүн” хэмээх зүрх судасны эм юм. Энэ эм зүрхний өвчнийг маш түргэн намдаадаг. Улсын хэмжээний хамгийн анхны патентын эрх бүхий монгол эм. Энэ эм 2003 оноос борлуулагдаж эхэлсэн ба одоо Хятадын 31 муж, хотын эмнэлэг, эмийн санд зарагдаж, зүрхний өвчтэй 90 сая хүн үр ашгийг нь хүртэж байна. Энэ бол монгол анагаах ухаан, монгол эм бэлдмэлийн нийгэмд оруулсан чухал хувь нэмэр юм. Бид эм бэлдмэл хийхдээ өвчин зовуурыг тэр дор нь намдаах төдийгүй, цаашлаад өвчнийг үндсээр нь илааршуулахыг зорьдог” хэмээн Өвөр Монголын Үндэстний их сургуулийн Монгол анагаах ухааны дээд сургуулийн захирал О.Өлзий ярьсан юм.

ӨМӨЗО монгол эм эмнэлгийг эрчтэй хөгжүүлж байна

"Гуаньшинь Шүтүн” хэмээх зүрх судасны эм  

Монгол анагаах ухаан бол урт удаан түүхийн явцад орон нутгийн эмийн ургамлын төрөл зүйл, практик туршлагад тулгуурлан нээсэн үндэстний болон орон нутгийн онцлогтой шинжлэх ухаан юм. Монгол анагаах ухаан бага хэмжээний эм бэлдмэл ашиглан, маш сайн үр дүнд хүрдэг болохоор зуу зуун жилийн турш олон түмний талархлыг хүлээсээр иржээ. Өнгөрсөн 70 жил, монгол анагаах ухааны салбар үсрэнгүй хөгжсөн бөгөөд одоо тус салбарынхан 2020 он гэхэд өвчтөн бүрд монгол анагаах ухааны үйлчилгээ хүргэх зорилт тавин ажиллаж байна. 

ӨМӨЗО монгол эм эмнэлгийг эрчтэй хөгжүүлж байна

ӨМӨЗО монгол эм эмнэлгийг эрчтэй хөгжүүлж байна

ӨМӨЗО-ны Ардын төлөөлөгчдийн их хурлаас Өвөр Монголын уламжлалт анагаах ухааны салбарын дүрмийг баталж, ӨЗО-ны захиргаа Уламжлалт анагаах ухааны салбарын хөгжлийг дэмжих шийдвэр гарган хэрэгжүүлж, тус салбарын хөгжлийг бодлого, боловсон хүчин, санхүүгийн талаар эрс дэмжин, багагүй амжилтад хүрчээ. Тухайлбал, 1990 онд Өвөр Монголд Уламжлалт анагаах ухааны эмнэлэг 24 байсан бол 2016 онд 122 болж, 5000 ортой байсан бол 18 мянган ортой болж, тухайн салбарт ажилладаг мэргэжлийн эмч сувилагч, судалгааны ажилтан 1947 онд 4000 хүрэхгүй байсан бол одоо 20 мянга гаруй болж, сум баг, хорооллын эмнэлгийн 86.6 хувь нь уламжлалт анагаахын тасагтай болсон байна.

ӨМӨЗО монгол эм эмнэлгийг эрчтэй хөгжүүлж байна

ӨМӨЗО монгол эм эмнэлгийг эрчтэй хөгжүүлж байна 

ӨМӨЗО-ны Түнляо хот монгол анагаах ухаан хамгийн эрт үүсэж хөгжсөн газар гэдэг. Хорчин нутгийнхан Мин улсын үед бусад үндэстэнтэй эдийн засаг, соёлын солилцоо хийх нь олширч, улмаар тус нутагт хятад, түвд анагаах ухаан дэлгэрч, орон нутгийн ургамал, үндэстний зан заншилтай зохицон, Монгол анагаах ухааныг улам баяжуулжээ. 

ӨМӨЗО монгол эм эмнэлгийг эрчтэй хөгжүүлж байна

ӨМӨЗО монгол эм эмнэлгийг эрчтэй хөгжүүлж байна

Түнляо хот 3 сая 180 мянган хүн амтай, үүний 1 сая 500 мянга нь монгол үндэстэн юм. Одоогийн байдлаар тус хотод монгол анагаах ухааны 1 дээд сургууль, судалгааны 1 хүрээлэн, эмийн ургамал тарьж ургуулах 3 бааз, монгол анагаах ухаанаар дагнасан 6 эмнэлэг, монгол, хятад анагаах ухааныг хослуулсан 1 эмнэлэг, сумын 34 салбар эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. “Хятад улс дахь монгол уламжлалт анагаах ухааны төв” гэгдсэн Түнляо хот сүүлийн үед тус салбарын хөгжлийг орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегитай уялдуулж, шинээр хөгжиж байгаа салбарыг дэмжих үндэсний бодлогыг ашиглан, эмчилгээ, эрдэм шинжилгээ, боловсрол, эм бэлдмэлийн үйлдвэрлэлийг зэрэг хөгжүүлэн, монгол анагаах ухааны хөгжлийн “голомт” болохыг зорьж байна. 

ӨМӨЗО монгол эм эмнэлгийг эрчтэй хөгжүүлж байна

Шинэ судалж бүтээсэн тусгай патентын эрх бүхий эм бэлдмэл

Түнляод монгол анагаах ухааны өлгий гэгдсэн Өвөр Монголын үндэстний их сургуулийн Монгол анагаахын дээд сургууль бий. 1978 онд анх “Жирэм аймгийн анагаахын дээд сургууль” нэртэй байгуулагдаж, 2000 онд Өвөр Монгол үндэстний их сургуульд нэгдсэн Монгол анагаахын дээд сургууль гадаад дотоодод нэр хүндээ өргөсөөр байна. Өвөр Монголын үндэстний их сургуулийн дэд захирал Рэнь Жүнь: Монгол анагаах ухаан бол манай сургуулийн эрдэм шинжилгээний өвөрмөц салбар бөгөөд энэ чиглэлээр доктор бэлтгэх үндэстний цорын ганц төслийг хэрэгжүүлж, сүүлийн үед ӨЗО-ны монгол эмнэлгийн салбарт эмч, сувилагч зэрэг олон боловсон хүчин бэлтгэж өгсөн гэжээ. Тэрээр:

ӨМӨЗО монгол эм эмнэлгийг эрчтэй хөгжүүлж байна

Өвөр Монголын үндэстний их сургуулийн дэд захирал Рэнь Жүнь

“2016 оны бүртгэлээс үзвэл, ӨМӨЗО-ны 96 монгол эмнэлгийн ажилтны 60 хувь нь манай сургуулийг төгссөн ба Түнляо хотын Монгол эмнэлэгт 80 хувьд хүрчээ. Энэ нь манай сургууль орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгааг харуулж байна.”

Энэ 70 жилийн турш, монгол анагаах ухаан маш их хөгжиж, цөөнгүй нээлт хийсэн байна. Монгол анагаах ухааны дээд сургууль 2000 онд Өвөр Монголын үндэсний их сургуульд нэгдэх үед 400 мянган л юанийн өртөг бүхий тоног төхөөрөмжтэй байсан бол одоо 40 сая юанийн өртөгтэй тоног төхөөрөмжтэй болсон юм. Ялангуяа 12-р 5 жилийн хугацаанд, үндэсний болон ӨЗО-ы эрдэм шинжилгээний 300 гаруй төсөл хэрэгжүүлж, 80 гаруй сая юанийн санхүүжилт олжээ. Тус салбар боловсон хүчин бэлтгэх талаар дэлхийд тэргүүлэх түвшинд хүрсэн гэнэ. Энэ тухай О.Өлзий захирал ингэж ярьж байна: 

ӨМӨЗО монгол эм эмнэлгийг эрчтэй хөгжүүлж байна

Өвөр Монголын Үндэстний их сургуулийн Монгол анагаах ухааны дээд сургуулийн захирал О.Өлзий

“Монгол анагаах ухааны чиглэлээр дэлхийд ганц манай сургууль анагаах ухааны доктор бэлтгэж байна. Бид 2013 оноос эхэлж докторант элсүүлсэн бөгөөд энэ жил 2 дахь ээлжийнхэн эрдмийн зэрэг хамгааллаа. Үүнд мөн гадаадын оюутнууд бий. Монгол анагаах ухааны бакалаврын бүх оюутан Боловсролын яамны “гарамгай эмч” төлөвлөгөөнд хамрагдсан нь үндэсний хэмжээнд цорын ганц тохиолдол болсон юм. Эм бэлдмэл бол өвөрмөц, тусгай мэргэжил юм. Манай сургууль бакалаврын 1100 оюутан, 268 магистрант, 15 докторанттай. Мэргэжлийн эмч бэлтгэх, эм бэлдмэл үйлдвэрлэх, монгол, европ анагаах ухааныг уялдуулсан эмчилгээ, монгол, европ анагаах ухааныг хослуулсан судалгаа хийж байна. Үндэстний их сургууль мужийн хэмжээний эрдэм шинжилгээний арав гаруй том төсөл хэрэгжүүлдгийн 4 нь манай дээд сургуульд хамаардаг. Одоогийн байдлаар, боловсон хүчин, эрдэм шинжилгээний төсөл, судалгааны индэр, ажлын механизмыг гүйцэд бүрдүүлсэн болохоор хөгжлийн оргил үедээ байна гэж хэлж болно.” 

Тус сургууль сүүлийн үед олон улсын хамтын ажиллагааг чухалчилж, ОХУ, Монгол улстай эрдэм шинжилгээ, боловсон хүчин солилцох зэрэг олон талаар идэвхтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал тус сургууль Монгол улсын ЭМШУИС-тай хамтран, Монгол эм бэлдмэлийн лаборатори, эмийн үйлдвэр, хамтарсан судалгааны төв, нэгдсэн эмнэлэг байгуулжээ. Мөн Монгол улсаас тус сургуулийн бакалаврт 100 гаруй , магистрантурт 30 гаруй оюутан, докторантурт 3 оюутан сурч байна. Монгол улсын оюутан Оюунбилэг ингэж ярьж байна:

ӨМӨЗО монгол эм эмнэлгийг эрчтэй хөгжүүлж байна

 Монгол улсын оюутан Оюунбилэг

“Намайг Оюубилэг гэдэг. Би Улаанбаатар хотод дунд сургуулиа төгсөөд энд ирсэн. Уламжлалт анагаах ухааны чиглэлээр сурдаг. Эндхийн сургалт сайн, сурахад хялбар. Сургуулийн зүгээс биднийг их дэмждэг. Би ирээд 5 жил болохдоо их юм сурлаа. Төгсөөд Монголд нэг жил ажиллана. Дараа нь энд, эсвэл өөр хотод магистрт сурах санаатай байна.” 

Монгол анагаах ухаан бол үндэстний соёл, боловсролын салбарын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Өлзий захирал, “нэгд, бид яам, мужийн зэрэглэлийн 5 лабораторид тулгуурлан үндэстний хэмжээний инженерийн лаборатори байгуулна. Хоёрт, дэлхийд тэргүүлэх түвшнээ хадгалж, хөгжлийн улам сайн боломжийг эрэлхийлнэ. Гуравт, зохицонгуй хөгжлийг биелүүлж, бүс нутаг, судалгааны салбарт инновацын баг бүрдүүлж, ард иргэдэд улам сайн эмчилгээ, үйлчилгээ үзүүлнэ. Дөрөвт, олон улсын хамтын ажиллагаа, ялангуяа нэг бүс нэг зам дагуу орнуудтай хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлнэ. Бид үндэстний соёлоо уламжлахдаа заавал монгол хэлээ ашиглана. Энэ салбарыг шинэчилж, хөгжүүлэхэд мөн олон хэлний давуу талыг ашиглах нь зүйтэй гэж бодож байна” гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ